Цахим газар өмчлөлийн 2-р ээлж өнөөдөр эхэлж байна
2015/01/25
Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд, мөн өмнөх 5 байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа өнөөдрөөс өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн турш үргэлжилнэ