Үндсэн хуулийн цэц энэ оны анхны хуралдаанаа хийх гэж байна
2015/01/27
Үндсэн хуулийн цэц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар энэ оны анхны хуралдаанаа хийх гэж байна.
Монгол Улсын нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандахдаа, дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтад төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцсыг үлдээж бусдыг төлбөрт хураан авч болохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;” гэснийг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.
Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан ирэх лхагва гарагт буюу 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр болох юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.