Дуунд дуртай ард түмэнтэйгээ 40-н жилийн турш “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг олон сайхан уянгат хайрын дуу хуураараа хуурдсан МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг танихгүй олон гэж үгүй ээ.

"Зууны хос" манлай дуучид маань тун саяхан “Мартагдахгүй юмсан” тоглолтоо Монгол бөхийн өргөөнөө хүндлэл дүүрэн, дуу хууртай гурван өдрийг өнгөрүүлсэн юм. Энэхүү тоглолтын үеэр хос дуучин ахмадууддаа залуу үеийнхэн залгамж халаа болсон дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар хүндлэл үзүүллээ.

Түмэн олны талархал, хүндэлэлийг хүлээсэн уг тоглолт  хослон дуулахын бахдалыг төрүүлсэн сайхан тоглолт болж өндөрлөсөн гэж дууч ард түмэн нь өндрөөр үнэлсэн. Мөн залуу дуучдын хүндлэлийг хос дуучид баяртайгаар хүлээж авсан нь энэхүү тоглолтын бас нэгэн онцлог байлаа.

Д.Ана