Энэ эрхэмийг Ч.Ганхуяг гэдэг. Уншигч авхай та андахгүй таних биз ээ. Тэрбээр Монгол улсын сангийн дэд сайдын албыг нэгэнтээ хашиж байсан. 1991 оноос Монголын хөрөнгийн биржид 1991 оноос ажиллаж эхэлсэнээр ажлын гараагаа эхэлсэн гэдэг.

Бид түүнийг талхны үнэ мэддэггүй сайд байснаар нь илүүтэй сайн мэдэх болсон гэвэл буруутахгүй. Хасын Ганхуяг гэдгээр нь ч олон хүн танидаг.

Түүнд саяхан нэг иргэн захидал илгээжээ. Тодрбуулбал, Сайн байна уу гишүүнээ. 20 ноос хойш л 3 саятах иргэн гээд л газар бүр сүртэй комисс гарч бүртгэж аваад л байсан. Гэтэл 23, 25 төрсөн хүүхдүүд ч алгын чинээ цаас ч үгүй хоцорлоо. Энэ тэгээд шударга ёс уу гишүүнээ. Үүнийг уламжилж өгөөч" хэмээжээ. Энэхүү  захидлын хариуд Ч.Ганхуяг "Ийм нэгэн захиа ирлээ. Уламжилж байна. Гэхдээ, нэгдvгээрт, би гишvvн биш, хоёрдугаарт, шудрагаар хэлэхэд, хүүхдийнхээ нэрийг барьж, менге харж амьдарвал хүүхдийн заяа жинхэнээр гомдоно шүү. Үр хүүхэд, гэр бүлээ эр хүн юм бол хэний ч гар харалгүй, тэр дотор терийн хишиг ч гэгчийг горьдолгvй авч яв гэж хариуллаа. Яг үнэндээ гэж хэлэхэд тэжээж чадахгvй бол хvvхэд гаргаж, гэр бүл болохоо азна" гэжээ.

Д.Ана