“Чонон сүлд” кинонд тоглосон жүжигчин Р.Анхням эх орондоо ирлээ
2015/02/04
Холливудын алдарт кино найруулагч Жан-Жак Аннауд манай улсад одоогоос 3 жилийн өмнө хүрэлцэн ирсэн юм. Түүний ирсэн гол зорилго нь Монголоос өөрийн шинэхэн уран бүтээлийн гол дүрийн эмэгтэй жүжигчнийг шалгаруулах байсан гэдэг. БНХАУ-ын зохиолч Зянь Руний “Чонон сүлд” романаас сэдэвлэн ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт кино хийх гэж буйгаа дуулгасан. Тэгвэл уг шалгаруулалт жүжигчин Р.Анхням шалгарсан юм. Киноны гол баатар Chen Zen-ий дүрд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглож байгаа юм байна.
Харин кинонд ганцхан монгол жүжигчин тоглосон нь Р.Анхням. Франц, Хятадын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Чонон сүлд” кино ирэх энэ сарын 04-нд нээлтээ хийсэн юм.
Оскарын шагналтай найруулагчийн найруулсан "А" зэрэглэлийн киноны гол дүрийг бүтээсэн түүнийг өнөөдөр Монголын тайз, дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбооны гишүүн жүжигчид угтан авч хүндэтгэл үзүүллээ.
Д.Ана
Зочин · 2015/02/05
Anhnyamdaa bayar hurgie
Рагчаагийн · 2015/02/05
Рагчаагийн гэж бичдэггүй бил үү
Зочин · 2015/02/05
Анхнямд баяр хүргэе Амжилт хүсье