МХЕГ-ын дарга Д.Батмөнх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Түүний хүсэлтийн дагуу Ерөнхий сайд захирам гарган Ш.Раднаасэдийг  МХЕГ-ын даргын түр үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Дөнгөж сая Ш.Раднаасэд тамгаа хүлээн авсан байна.

Ш.Раднаасэд нь Говь-Алтай аймгийн Алтай хотод 1976 онд төрсөн. Халх. МАН-д 2008 онд элссэн. МАН-ын Бага хурлын гишүүнээр 2010-2013 онд сонгогдон ажилласан. МАН-ын XXVII их хурлаар Бага хурлын гишүүнээр дахин сонгогдсон.  Нийслэлийн 10 жилийн 40-р дунд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. АНУ, БНСУ, Австрали, БНТурк Улсад эрх зүйн бодлогын чиглэлээр дагнасан судлагаа хийж, дунд  болон богино хугацаанд суралцсан.  
 
1998-2000  Хууль Зүйн Яамны Стратеги төлөвлөлтийн газар мэргэжилтэн, 
2000-2007  ЗГХЭГ-т шинжээч, референт, 
2007-2008  Авилгалтай Тэмцэх Газрын Хэлтсийн дарга, 
2008-2009  Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 
2010 оноос  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, МАН-ын ХЭГ-ын даргаар тус тус ажилласан ажээ.