Хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд зөвлөлдөнө
2015/02/09
Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхны удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 13-нд болно. Шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй тус яам өнгөрсөн онд хийж бүтээснээ дүгнэн алдаа оноогоо дэнсэлж, ирэх жилийнхээ ажлын гарааг төлөвлөх гэж байна. Энэ хүрээнд ч эл зөвлөгөөнд 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар хийж ажлаа тайлагнаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн салбарын сайдтайгаа 2015 оны үр дүнгийн гэрээгээ байгуулах юм. Удирдах ажилтны зөвлөгөөн ХХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд болно.