“ЭЗЭН-100” -№2 уу эсвэл цоо шинэ төлөвлөгөө юу
2015/02/10
Засгийн газрын боловсруулан оруулж ирсэн эдийн засгийн хямралыг давах арга хэмжээ "ЭЗЭН-100"-№2юм биш үү гэдэг өнцөгөөс харах хүмүүс бий. Энэ бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг. Тэд Хямралыг давах хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагагүй, өмнөх засаг “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнтэйагуулга нэг байна хэмээн АН-ынхан хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тэд хямралыг давахыг хүссэнгүй юу,эдийн засгийг сайжруулах сонирхол алга уу.Ямартай ч дэмжихгүй гэчихэв.
Ч.Сайханбилэгийн хямралаас давах арга хэмжээ АН-ынхны бодсончлон "ЭЗЭН-100"-№2уу, аль эсвэл шинэ төлөвлөгөө юу.Засгийн газрын гишүүдийн хэлж буйгаар энэ бол эдийн засгийн хямралаас давах шинэ бөгөөд бодит байдалтай нийцсэн төлөвлөгөө гэж байна. Том төслүүдийн хэрэгжилт удааширч, гадаад зээллэгийн боломж нэмэгдэхгүй байна. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэлэдийн засаг хумигдах эрсдэлд орж мэднэ. Энэ онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ердөө 750 орчим сая ам.доллар, төлбөрийн нийт тэнцэл 1100 сая ам.долларын алдагдал хүлээхээр байна гэж Засгийн газар үзэж байгаа аж.Иймд төлөвлөгөө боловсруулж, нийт 74 арга хэмжээг хамруулахаар шийдвэрлэжээ.
Үүндотор нь төсвийн бодлогыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг асуудлын хүрээнд арга хэмжээ авах юм. Эдгээр арга хэмжээнүүдийг авснаар Монгол Улс дунд хугацаандаа 10 тэрбум гаруй ам.долларын эъспортын орлого олох, дотооддоо нэг тэрбум гаруй ам.долларын импортыг орлох боломжтой болно гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлэв.
Ардын намын бүлгийнхэн хямралыг давахын тулд засагт хамтарсан. Тэд мөн 50 гаруй саналыг Засгийн газарт хүргүүлснээс тодорхой саналуудыг хямралыг давах төлөвлөгөөндөө Засгийн газар оруулсан гэв. Тэдний санал болгосон зарим асуудлыг дурьдвал, Чингис бонд, Хөгжлийн банкны бондын 2017, 2018 онуудад төлөгдөх гадаад төлбөрийг улсын төсөвт ачаалал, дарамт үүсгэхгүй байхаар шийдвэрлэх,бизнес дэх төрийн оролцоог багасгах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг нэг хувь болгох зэрэг олон саналыг өгчээ.
Тэдний өгсөн санал, мөн Засгийн газрын боловсруулсан төлөвлөгөөг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн батлах ёстойг гишүүд хэлж байна. Хэрэв тэгэж амжихгүй бол цаг хугацаа алдаж, эцэс сүүлдээ “ЭЗЭН-100” хөтөлбөр шиг болохыг үгүйсгэхгүй.Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “ЭЗЭН-100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Тэд эдийн засаг хямраагүй гэсээр байгаад эцэс сүүлдээ хөтөлбөр боловсруулахаас өөраргагүй болсон. Энэ бол хэдхэн сарын өмнө болсон процесс шүү дээ. Тэр үедЕрөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрөө хэрэгжүүлж байхдаа “Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг УИХ, Засгийн газраар хурдан шийдвэрлүүлэх, хувийн хэвшлийн бизнесийнхнийг дэмжин хамтран ажиллах,эрх зүйн орчноо боловсронгуй болгоно” гэж л ярьсан. Гэвч бодит байдал дээр үр дүнгээ өгч гавиагүй.
Үр дүнгээ өгөөгүй уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудлыг АН-ынхан тавиад, шинэ Засгийн газрын төлөвлөгөөг үгүйсгээд байгаад МАН-ынхан харамсаж байгаагаа илэрхийлэв. Тэд засагт хамтарч ажиллаж байгаа гэрээгээ эргэж харахыг үгүйсгэхгүй гэлээ.Учир нь засагт хямралыг давах ажлыг зохион байгуулахын тулд хамтарсан байтал АН-ынхан гэрээ зөрчиж, хэлснээсээ буцах ёсгүй гэж МАН-ын гишүүд ярьж явна.
Ц.Гэрэл