Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.  Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улираан томилох саналыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсан.  Уг саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн. Уг асуудлыг дөнгөж сая  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.  Улмаар  гишүүдийн олонх нь буюу 91.3 хувь нь дэмжснээр  С.Мэндсайханыг Үндэсний статистикийн хорооны даргад улираан томиллоо. Ингэснээр Үндэсний статистикийн хорооны даргаар зургаан жил ажиллах “виза” авч байгаа юм.

А.Баярмаа