Монголын загварын ертөнцөд өөрийн өвөрмөц төрх, өндөр нуруу, гуалиг бие, чадварлаг модель гэдгээрээ тодрон гарч ирж чадсан загвар өмсөгчдийн нэг бол Б.Буджаргал. билээ. Тэрбээр Дарханы хотынх бөгөөд анх загварын гараагаа “Монгол модел” агентлагаас эхэлж байсан юм. Өдгөө “Алтай кашмерь”, “Говь” компани, зэрэг монголын шилдэг байгууллагын өнгө төрхийг тодорхойлсон моделуудын нэг хэдийнээ болж чаджээ. Мөн түүнийг бусад моделуудыг бодвол элдэв хэл аманд өртдөггүй, биеэ их зөв авч явдаг хэмээн олон нийт ихэд нааштай ханддаг гэнэ шүү.

Тэрбээр эрүүл арьстай, нүүрээ бага будсан охид, бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагддаг гэж боддог. Миний хувьд, нүүрний арьсаа хамгаалах зорилгоор суурь крем, пудр заавал хэрэглэдэг. Хичээлтэй үедээ бага зэрэг нүүр будалт хийдэг. За тэгээд, зарим үед ядарсан царайгаа нуухын тулд make up нилээн хийх тохиолдол ч гардаг гэж гоо сайхны талаараа хуваалцсан байдаг. 

Д.Ана