Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэхээр тогтов
2015/02/12
Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болов.
Уг хуралдаанаар, дээрх хуулийн зарим заалтад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, тодорхой асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурлын нийт гишүүдийн эсхүл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр, дөрөвний гурваар асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосноороо Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ...“ гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа.
Үндсэн хуулийн цэц дээрх хуулийн Үндсэн хууль зөрчсөн заалтыг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв
Зочин · 2015/02/14
amjilt