Ц.Оюунгэрэл С.Баярцогтыг “хамгаалав”
2015/02/14
С.Баярцогтыг огцруулах асуудлыг ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Түүнийг огцруулах хүсэлтийг бие даагчид болон Г.Уянга, Л.Цог нарын гишүүд гаргасан. Тэд С.Баярцогтыг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-нд АНУ-ын “Painter Law Firm” гэх хуулийн фирмээс 17.5 тэрбумаар зөвлөгөө авахуулахаар төсөвт тусгаж, үүнээс 450 гаруй сая төгрөгийг нь урьдчилгаа хэлбэрээр олгосон нь татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бус зүйлд зүй бусаар ашиглаж байна гэж буруутгаж байгаа юм.
Харин С.Баярцогтын хувьд дээрх мөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй. Тодруулбал, “Эрдэнэс-Оюутолгой” компани олсон ашгаасаа эргүүлэн төлнө хэмээн тайлбарлаж байгаа. Тэрбээр ер нь уг асуудалд өөрийгөө буруутгагдах зүйл огт хийгээгүй гэж буй.
Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл байр сууриа илэрхийлжээ. Учир нь “Эрдэнэс Оюутолгой”-д 17.5 тэрбум төгрөгийн зөвлөгөө өгөхаар гэрээ байгуулсан АНУ-ын “Painter law firm” компани нь Батаарыг авчрахад хууль зүйн зөвлөгөө өгч байсан учраас Ц.Оюунгэрэл гишүүнийг холбоотой байж магадгүй гэсэн хардлага байгаа юм.
Тэгвэл тэрбээр уг асуудалд огт хамаагүй гэжээ. Мөн тус компанийн захирал Роберт Пэйнтэрийг сайн хуульч гээд “Батаарыг Монголд авчрахад үнэ төлбөргүйгээр ажилласан. Хэрвээ ийм сайн өмгөөлөгч байгаагүй бол Монгол улс олдвороо буцааж авчирч чадахгүй байсан. Хамгийн гол нь, энэ үйл явдлын дараа Монгол улс дэлхийд сенсааци дэгдээсэн байхгүй юу. Өөрөөр хэлбэл, өөрсдийн өмчөө авчихлаа. Яаж авав. Ямар хурдан хугацаанд авав гэсэн мэдээ болгонд Роберт Пэйнтер хариу өгч байсан. Бас алдаршиж байсан. Мэдээж хүн болгон сайн хуульчаар ажил хийлгэхийг бодно шүү дээ. Тэгэхээр Монголын төлөө ажилладаг ийм сайн хуульч байгаа юм бол “Би ч гэсэн Монголын төлөө сайн гэрээ хэлэлцээр хийе” гэж ямар ч компани бодно. Тэр утгаараа энэ хүнтэй холбогдож үзсэн байх” хэмээн ярьжээ.
Мөн гэр бүлийн хоёрхон хүнтэй компанид улсын төсвийн 17.5 тэрбум төгрөг өгөх гэсэн шүүмжлэлийн талаар “Ер нь хуулийн компаниуд том байдаггүй. Том, жижиг байхаасаа илүүтэй сайн муу гэдгээрээ зах зээлд үнэ цэнийг нь тогтоодог” гэжээ.
Ямартай ч тэрбээр “Эрдэнэс –Оюутолгой”-д 17,5 тэрбумаар зөвөлгөө өгөх компанийн эздийг сайн өмгөөлөгч хэмээн үнэлдэг аж.
Зочин · 2015/02/16
ene bayrtsogt yasan tsaddagui ***** ve uiliin ur gej baidag shu
сэлэнгэ · 2015/02/15
Баярцогт гэрээ байгуулсан гэх юм. Энэ хүн ганцаараа гэрээ байгуулах ямар ч эрх мэдэл байхгүй, тэр тусмаа ийм том асуудлыг тэнэг л биш бол улс нь ганц хүнээр шийдүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Харин ч даруу байгаа юм биш үү? ЗГ нь өөр нам байсан, ер.сайд мэднэ гэх мэтээр булзааруулахгүй төрийн хүний шийр заагаад л явж байна. Ер нь ц******лах тусам улам гүтгээд байдаг ... Одоо дуугарах цаг болсон юм биш үү?
Зочин · 2015/02/15
ер нь монголд төр гэж байна уу энэ авилгач олигархи баяршогыг монголын төрөөс зайлуулах гишүүд алга байгаа нь цаанаа бүгд баяршогтой холбоотой болж таарна энэ арчаагүЙ ИХ ХУРАЛ ҮТЭР ТҮРГЭН ТАРВАЛ АРИЖН ЯВДАЛ БОЛНО
Зочин · 2015/02/15
оюунгэрэл тагнуул ч байж мэднэ
Оюунгэрэл но-той бна · 2015/02/15
Оюунгэрэл мөнгөний тоог арай хэтэрчихэж гэхгүй байна шүү. Энэ хүүхэн хөгшин америк нөхөртэй юм гэсэн, энэ нөхөр чинь цаагуураа холбоотой юм биш үү. Тэр нөхөр нь тэр өмгөөлөгчийнхэнтэй цаагуураа холбоотой байх. Батлахадхэцүү л дээ, гэхдээ ингэж хардах үндэс баттай байгаа биз дээ
Зочин · 2015/02/15
хятад баярцогтын сайн болсон гэрээтэй оюу толгойд дахиад 17,5 тэрбумын зөвлөгөө авч байгаа бас учир байна. Өөрийгөө рекламдаад сүйд байсан , юу болоов. Энэ их мөнгөөр зөвлөгөө авна гэж юу байхав. Мөнгө карм******** арга, аягүй бол санаачлага нь АН аас л улбаатай байгаа.