Зохиолч, сэтгүүлч Ален Арманы “Чамтай бас Чамгүй” хэмээх нэгэн шинэ ном уншигчдын гар дээр очоод байна. Энэхүү номонд орсон өгүүллэгүүд Хүн гэдэг амьтны хайрын бүхий л хэлбэр агуулгыг хамран багтаахын сацуу аль нэгэн цаг хугацаа, орон зайд баригдалгүй туурвигдсанаараа үргэлжилсэн үгийн бичлэгийн нэн өвөрмөц хэлбэртэй болжээ. Зохиолч урьд нь “Уучлалт битгий гуй, Хонгор минь” /2007/, “Би эмэгтэй хүнд дуртай” /2010/, “Огторгуйд аялагч Калипагийн шинэ жилийн захидал” /2012/, “Аяга хоолны философи” /2013/ зэрэг номуудаа уншигч олондоо өргөн бариад байсан билээ.  

А.Баярмаа