Гавьяат жүжигчин Т.Баясгалан сүүлийн үед нам жим амьдрах болсон.  Сайн эхнэр, сайн ээжийн үүрэг гүйцэтгээд уран бүтээлээ ч орхиод байгаа сурагтай. Тэднийх цагаан сарын баярыг хамгийн өргөн тэмдэглэдэг гэр бүл.  Баяр наадмыг оролцуулаад жилдээ хоёр ч удаа ууц идээ засаж, Монгол дээл хувцасаараа гангарч бэл бэнчингээ гайхалдаг гэнэ.  Тэрээр саяхан хонин жилийн зам мөрөө гаргаж, нөхрийнхөө хамт Итгэлт Хамбад хонин жилийн ажлаа даатгаад ирсэн гэнэ лээ.

Т.ДАЛАЙ

Эх сурвалж: www.polit.m