Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болж нэгэн үе залуусын харцыг булаасан сайхан бүсгүйчүүдийн нэг нь Нара. Урлагийнхан дундаа шулуун яриатай тэрбээр шоу ертөнцөд хөл тавьж "Showbuzz" хэмээх нэртэй танин мэдэхүйн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан билээ. Хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг дуучин Нараг үнэлэх нэгэн байхад үгүйсгэх хүн ч байдаг. Гэсэн  ч тэр өөрийнхөөрөө байж хийх гэсэн зүйлээ хийчихдэг авьяаслаг бүсгүй. Бяцхан ханхүүтэйгээ хамтдаа анхных нь цагаан сараар шинэлж байгаа дууч бүсгүй маань "Айл хэсэж явж байгаад цэцэрлэгийн ахлах ангид байхдаа чигчийн бүүвэй жүжгийн гол дүрд тоглож байсан ховорхон зураг оллоо" гэж найзууддаа сонирхуулав. Багын нүд хөмсөг болсон хөөрхөн охин байжээ.

Д.Ана