Поп дива дуучдын тэргүүн эгнээнд бичигддэг дуучин бол С.Сэрчмаа.  Хүн болгон өөрийн хобби, цуглуулгатай байдаг. Тэгвэл хайрын дууч хэмээн олноо танигдсан бүсгүй маань нарны шилэнд дурлаж, чамин шилнүүдэд гар татдаггүй нэгэн.

Мөн түүнд малгай төрөл бүрээрээ бий бөгөөд  донжтой малгай цуглуулах нь түүний бас нэгэн хобби юм. Тун удахгүй мартын 8-ныг угтан тоглолтоо хийхээр зэхэж яваа тэрбээр элдэв чимэглэл, ур хийц бүхий гоё аяга таваганд нүд унагаж шохоорхон цуглуулах болсноор хобби нь нэмэгдээд байгаа гэнэ шүү. Энэ талаар  "Гоё аяганаас ууна гэдэг сайхан  шүү дээ. Тэгээд ч манайхаар зочилсон хүмүүст ч таатай санагдана" гэсэн юм.