Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүй хэмээн “Гал үндэстэн” холбооны тэргүүн  Ц.Мөнхбаяр нарын  залуус эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэднийг төрд тэрсэлсэн хэмээн ял оноосон байгаа. Өнөөдөр тэмцэгчдийн нэг нь өөд болж, бусад нь ял эдэлж байгаа.  

Тэгвэл тэдний түүчээ болсон  Босоо хөх Монгол бүлгэмийн гишүүд өлсгөлөн зарлаад  12 хонож байна.  Тэд Ноён уулыг ухуулахгүй, урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй хэмээн тэмцсэн.   Өөрөөр хэлбэл  урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулснаар гол мөрний эх булингартах,  тасрах зэрэг олон сөрөг үр дагавартай юм.  Тэгвэл Битүүний орой урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг  УИХ-ын дараах гишүүд ы зөвшөөрчээ. Тодруулбал:

  1. Д.Арвин
  2. О.Баасанхүү
  3. А.Бакей
  4. Су.Батболд
  5. Ж.Батзандан
  6. Д.Батцогт
  7. Н.Батцэрэг
  8. Д.Бат-Эрдэнэ
  9. С.Баярцогт
  10. Л.Болд
  11. С.Бямбацогт
  12. Л.Гантөмөр
  13. Д.Ганхуяг
  14. Б.Гарамгайбаатар
  15. Р.Гончигдорж
  16. Ц.Дашдорж
  17. С.Дэмбэрэл
  18. Д.Зоригт
  19. Н.Номтойбаяр
  20. С.Одонтуяа
  21. Ц.Оюунгэрэл
  22. Д.Оюунхорол
  23. Ч.Сайханбилэг
  24. Я.Содбаатар
  25. О.Содбилэг
  26. Д. Сумъяабазар
  27. А.Тлейхан
  28. Ш.Түвдэндорж
  29. Х.Тэмүүжин
  30. Ц.Цолмон
  31. Б.Чойжилсүрэн
  32. З.Энхболд
  33. Н. Энхболд
  34. М. Энхболд
  35. Ө.Энхтүвшин
  36. С.Эрдэнэ

Харин  Г.Баярсайхан,  Д.Ганбат, Ц.Оюунбаатар,  Д.Сарангэрэл  нар уг хуулийг баталж болохгүй хэмээн эсэргүүцсэн ч цөөнх болсон юм.

Тэгвэл  урт нэртэй хуулинд дараах өөрчлөлтүүд орж байгаа юм байна.  

  1.  дүгээр зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 3, 4 дүгээр зүйл нэмсүгэй:

3 дугаар зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална. Уг журам, гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг 100 хувь урьдчилан байршуулах нөхцөл, хяналт тавих төрийн байгууллагын албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тус тус тусгасан байна.

4 дүгээр зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй.”

  1.  дугаар зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“2 дугаар зүйл.

2.1.2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зүйл, 30.2, 42.1.5-д заасныг хэрэгжүүлнэ. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-т заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтооно. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.”

  1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тухайн аймгийн Засаг дарга гэрээ байгуулж, хяналтыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

хэрэгжүүлнэ.

  1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд нөхөн сэргээлт хийхэд гаргах зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрийн ашиглалт явуулсан хугацаанд олсон орлоготой нь уялдуулан нөхөж гаргуулна.”
  1. дугаар зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “тусгай зөвшөөрлийг энэ хууль батлагдсанаас хойш 5 сарын хугацаанд цуцална” гэснийг “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж өөрчилсүгэй гэжээ.  Дээрхи хуулийн заалтыг дагалдан  Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд дараах агуулгатай 56.1.8 дугаар заалт нэмэгдсэн. “56.1.8. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн.”

Урт нэртэй хуулийг УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахтай зэрэгцэн,  битүүний орой ямар ч асуулт, саналгүй баталсан нь  олон хүний зэвүү дургүйг хүргэсэн. Тиймээс  энэ хуульд  хориг тавьж өгөхийг  Босоо хөх Монгол бүлгэм, ард түмний төлөөлөл хүсэж байгаа. Хэрвээ урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүй бол  одоо зарлаад байгаа өлсгөлөнгөө хуурай өлсгөлөн болгоно гэдгээ мэдэгдээд байгаа.  Эх орон, газар шорооны төлөө амь насаа зориулахад бэлэн байгаагаа тэд мэдэгдэж байсан юм. Тэд энэ талаараа өнөөдөр 12 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөнд мэдээлэл хийх юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа