Загварын тайзнаа гараад 10 гаруй жилийг ард үдэж, өөрийнхөө гарын шавь нарыг бэлтгэх болсон Топ Э.Сэлэнгээг танина. Монголын урдаа барьдаг цөөн хэдхэн моделиудын нэг тэрбээр "Гоёл-2011" наадмын топоор тодорсон. "Шилмэл загвар" агентлагт багшилж байсан бөгөөд "Nine dots" агентлагийг тэргүүлж яваа.

Агентлагийн тэргүүн маань хөл хүнд болсон ч ажлаа гялалзтал хийж явсаар хөөрхөн гүнжтэй болж бүл нэмсэн баярт мэдээг дуулгалаа. Түүнд олон арван шавь, найз нөхөд нь баяр хүргэсэн мэндчилгээг тасралтгүй илгээж байгаа гэнэ шүү. 

Д.Ана