Дуучин Г.Эрдэнэтунгалаг нэгэн үе амьдралд хөл алдаж залилан хийж, хараагүй болсон гэх мэдээлэл цацагдаж байсан билээ. Энэ бүхэнд тухайн үедээ нэг ч үг унагаж байгаагүй дууч бүсгүй өнөөдөр ухаалаг хариултыг өгч үнэн байдлыг хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр гоо сайхны хагалгаан болон жингээ хасахаар эрс шулуудсан талаараа ийн ярьсан байна. "Би эцэг эхээс заяасан энэ биеэ гамгүй зовоосоон. Гэхдээ эцэст нь энэ бүхнийхээ учир утгыг маш сайн ойлгосон. Зорилгогүй амьдрал гэдэг ямар ч утгагүй. Хүн болгон зорилготой. Тэр зорилгодоо хүрэх арга зам нь л өөр өөр байдаг. Гэхдээ зорилгодоо хүн бүр хүрдэг гэж би боддог. Амьдрал бол тэр зорилгодоо хүрэхийн төлөөх тасралтгүй тэмцэл. Намайг улсын шалгалтанд орох гэж байхад ээж маань хүний нүдэнд аятайхан, сайхан харагдаасай гэсэндээ аль гайгүй хувцас өмсүүлэх гэдэг байсан. Харин би ээжийнхээ өөдөөс танай сургууль хүний хоолойг шалгадаг юм уу? хувцсыг нь хардаг юм уу? гээд л уурлаж байсандаа их харамсдаг. Ээж минь урлагийн хүн аятайхан хувцаслах хэрэгтэй гэдгийг зааж сургасан. Ер нь би их зөрүүд хүүхэд байсан. Одоо амьдралд нухлагдаад, үзэгчдэд шүүгдээд, өөрөө гоё болохыг их тэмүүлээд ер нь л жин хасах хэрэгтэй, гоё, сайхан болохгүй бол болохгүй нь гэж бодсон. Дуулна гэдэг гоё сайхан сонсогдохоос гадна хүний нүдийг баясгах зүйл юм. Би хүний нүдийг баясгахаар байх ёстой гээд жин хасахаар шийдсэн. Нөгөө талаар эрүүл болох гэж зорьсон. Нүдэндээ давхраа оёулаад гэмтэл авсан. Хөдөлмөрийн чадвараа алдаж 6 cap гэртээ байсан. Нүд өвдөхөд ямар хэцүү байдгийг нүд нь өвддөг хүмүүс л ойлгох байх. Гэхдээ энэ бүхнийг даван туулж ард нь гарч чадсан. Тэр үед гэмтэл маань удаашраад 2 нүд маань хоёулаа хараагүй болох магадлал өндөр байсан. Охиныхоо том болохыг харж чадахгүй нь гэж эх хүний хувьд их харамсаж, гол минь харлаж байсан.Яах гэж нүдэндээ давхраа оёулав даа ч гэж бодож байсан. Аав маань мөнгө төгрөг гол биш хамгийн гол нь чи хардаг болох хэрэгтэй гэж хэлж байсан. Харах эрхтэнтэйгээ хэрүүл тэмцэл хийсэн хүн хэзээ ч сайхан явдаггүй юм зүгээр л орхичих, аяндаа өөрөө жамаараа үйлийн үр гэж байдаг бол тэр эмч амсана гэж хэлсэн. Иймээс тэр Солонгос эмчийг шүүхэд өгөөгүй. “Солонго” эмнэлгийн Нарангарав эмчдээ маш их баярлаж байна. Энэтхэгээс эмч нар авчирч 2, 3 удаа хагалгаа хийлгэсэн. Чиний нүд цоо эрүүл болсон байна гэсэн баяртай мэдээг дуулгасан. Энэ бол миний тэмцлийн үр дүн. Би зорьсондоо хүрч гоё, сайхан болсон. Эрүүл болсон учраас олон хүнии зөвлөгөөг хүлээн авч зорьсондоо тэмүүлсэн учраас үр дүнд нь хүрсэн" гэв.

Д.Ана