Дуучин Нара:Хоёр жилийн өмнө нуугдмал байсан эмгэнэлт хэрэг өнөөдөр сошиаль ертөнцөд ил боллоо
2015/02/26
Өчигдрөөс эхлэн цахим ертөнцөөр 4 настай охиныг төрсөн эцэг нь хойд ээжтэй нь нийлж зодож, хүчирхийлэн амь насыг хохироосон гэх мэдээлэл цацагдаж нийгмийг цочирдуулаад байна. Дуучин Нара
"Ямар сонин юм бэ,,,, монгочууд бид дандаа ниргэсэн хойно нь хашгирав гэгч болдог болчихсон юмуу. Аль 2013 онд би "Үтрээний Хүүрнэл" хэмээх жүжгэн монологид өөрийн биеэр оролцож эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэе гэж "Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүдийн төв"-д нэгдэж өөрийнхөө хэмжээнд хүчирхийллийн эсрэг тэмцэж эхэлсэн. Тэр үед зарим хүмүүс утга агуулгыг нь ойлголгоогүй Нарагийн үтрээний хүүрнэл юмуу гэж шоолж балайрах нь ч олон байсан.
Гэтэл би яагаад ингэж хүчирхийллийн эсрэг тэмцэх болсноо ярьж л байсан тэр үед тоох хүн ховор л байсан. Учир юу гэвэл миний тухайн үед ( 2013 оны хавар ) хэвтэн эмчлүүлж байсан Эх нялхасын эмнэлэгт нэг бяцхан охин хэдэн өдөр шөнөжин хашгичин уйлаад ( би эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан) би сувилагч эмэгтэйгээс энэ тасагт бас нялх хүүхэдтэйгээ хэвтдэг юмуу гэж асуухад: Үгүй ээ уржигдар 6-н настай охин хойд эцэг нь хүчиндсэн гээд хүргэгдэж ирээд шарх боох бас цагдаа юм асуух гэхээр айж хашгирж уйлаад гэж хэлснийг сонсоод хорвоо дэлхий хөмрөх шиг болсон. Би энэ амьдралдаа гадаадын аймар кинонд л тийм юм болдог гэж бодож байснаас миний монгол оронд тийм аймшигтай явдал болдог гэж сонсож ч байгаагүй юм. Харин сувилагчийн хэлснээр бол ер нь иймэрхүү бага насны охидыг ( хөвгүүдийг ч бас байдаг гэнэ ) хүчиндэх явдал цөөнгүй байдгаас гадна ялангуяа хаврын улиралд их олширдог гэж ярьсанд миний сэтгэл хэд хоногоор хямарч эмнэлгээс гарангуутаа Өөрчлөлтийн төлөө Залуу эмэгтэйчүүдийн клуб-д очиж нэгдсэн. Гэтэл одоо бас л нэг бяцхан охины тухай эмгэнэлт мэдээ яваад байна. Энэ улс оронд уул уурхайгаас ч ноцтой ямар олон эмгэнэлт хэрэг явдал олон байхад улс төрчид хүн ард нь зөвхөн их мөнгөний тоо эсвэл уул уурхай яриад л байцгаах юм. Уг нь энэ парламентэд урд урдаас олон Эмэгтэй Гишүүд сонгогдсон. Үүнтэй холбогдуулж бараг эмэгтэйчүүд хүүхдэд ээлтэй олон сайхан өөдрөг өөрчлөлтүүд гарна байх гэж найдсан ч сүйдтэй бодит өөрчлөлт гарсангүй. Мөн л өрх толгойлсон эхчүүд олширч өнчин хүүхдийн тоо нэмэгдсэн хэвээрээ... 2 жилийн өмнө нуугдмал хаагдмал байсан эмгэнэлт хэрэг одоо өнөөдөр сошиал ертөнцөд ил болж хүмүүс шуугиж байна тэгвэл одоо энэ эмгэнэлт хэргийн эсрэг тэмцэж зогсоохгүй бол дахиад 2 жилийн дараа 20-н жилийн дараа энэ мэт аймшигтай сэтгэл сэртхийлгэм явдал энгийн үзэгдэл мэт болох вий!!!!! Энэ Монгол улсын минь жинхэнэ ирээдүй болсон нялх балчир хүүхдүүдийн айдасгүй аюулгүй ирээдүйн төлөө өнөөдрөөс бид нэгдэх хэрэгтэй шаардлагатай болжээ Ээжүүдээ, Эмэгтэйчүүдээ Хүмүүсээ" гэв.
Тэрбээр эх хүнийхээ хувиар эл асуудал санаагаа чилээж буйгаа ийн илэрхийлсэн юм.
О.Ариун
Зочин · 2015/04/04
mmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmm
Зочин · 2015/03/09
eoo gunig turuud baihiin hun turulhtun gej bgaa tsagt ene buh busarmag yavdaluud buur taslagdan zogsohgui bhaa gej bodohoos gol harlaad bhiin harin ts****id garah ene met aimaar yavdaliig uridchilan sergiileh bas humuusiin uhamsariig byasalgal ch yum uu yamar neg yumaar taiwn huleetstei bol****or bn aa
Зочин · 2015/03/04
Gariin 10 huruu ,unjsanomhii mah,urtheliig ni taslaad ******d hayj zeremdeg bolgon shiitgeh heregtei.Tiim huuli garaasai.Tegj baij l maltaigaa nohtsdog dontoi hodooniihon nylh ursiig mini taivan bailgah baih.
Зочин · 2015/03/01
Mongolchuudiin huuhdee zoddog zanshil er taalagddaggui, ***diig uurtuu itgelgui, za za gehees uur ug helj meddegui bolgodog humuujil zuv uu?????
Зочин · 2015/02/27
Naragiin facebook huudsandaa bichsen zuiliig ni medeeleed tawichih bololtoi yumaa. setguulchdiin ajil ch odoo bur amar boljdee
Зочин · 2015/02/27
mongol er eej aabuud hun ahtai deel zahtai gej ug baidag ah chini ug heleed hed zohioson biz yun surtei yum be geed ger buld baigaa ah duugee zodoh chini ger buliin huchirhiiliin ehlel sh te , duugee zoodood zugeer ongorson nohor ahij gar hurne ene bugd etsetee mongold neg huchirhiile****ig bii bolgoj bna shuu,bas mongold setgel medreliin asuudaltai garuud ger bulj ur huuhed hani ijilee zobooj bna iin setgel medreliin ovchiinii talaar niigemd oilgotstoi bolgoj arga hemjee abmaar bna,mongolchuud setgel medreiliin asuudaltai huniig ***jiliin berhsheeltai huntei adiltgaj uzeed baidag , getel gar hol buh yum ni eruul mortloo tolgoi asuudal hun zondoo bna shuu de
Зочин · 2015/02/26
Тохиромжгүй газар тэнэг ном рекламдах юм.
Зочин · 2015/02/26
Энэ Монгол улсын минь жинхэнэ ирээдүй болсон нялх балчир хүүхдүүдийн айдасгүй аюулгүй ирээдүйн төлөө өнөөдрөөс бид нэгдэх хэрэгтэй ********длагатай болжээ Ээжүүдээ, Эмэгтэйчүүдээ Хүмүүсээ"
өндөр болгох нууц · 2015/02/26
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮