Чанга дэглэмтэй 425-р хорих ангийг жирийн дэглэмтэй болголоо
2015/02/26
Хорих ангиудын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй хорих анги болгон зохион байгууллаа. Тус хорих ангийг жирийн дэглэмтэй болгон өөрчлөн зохион байгуулахад харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй, нэмэлт тоноглол хийх шаардлагагүй тул хөрөнгө, санхүүгийн хүндрэл гарахгүй юм