“Би нисдэг охин” өдөрлөг боллоо
2015/02/27
Хүүхэд бүр тэнгэрийн элч, охид бүр далавчтай дагинас уриан доор “Би нисдэг охин” өдөрлөг нийслэлийн ерөнхий боловсролын 3-р сургууль дээр боллоо. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан билээ. Энэхүү олон улсын тэмдэглэлт өдрийн мөрөөр Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв нь “Би нисдэг охин” өсвөр насны охидын жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн компанит ажлыг 2014.12.01-ээс эхлэн гурван сарын хугацаанд зохион байгуулж байна.
Энэхүү далавч бүтээх аяны гол зорилго нь “Би нисдэг охин” монологийн теле хувилбарыг охидод үзүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар өсвөр насны эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээж байгаагаараа онцлогтой юм.