Монголын загварын ертөнцөд  өөрийн гэсэн өнгө төрхөөрөө чимж, өнгөлж яваа сайхан бүсгүйчүүдийн нэг нь Мисс Т.Туяамаа. Азийн топ модель түүний амжилтын гараа ”Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, ”Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзнээр тодорч өнөөгийн өндөрлөгт хүрсэн.

Олон нийт “Catwalk” хамтлагийн дуучин байснаараа илүүтэй таньдаг. Өнгөрсөн онд МУИС-ийн Социологийн ангийг төгссөн юм. Сайхан бүсгүйг нэг хэсэг хүүхэдтэй гэж шуугиан дэгдэж байсан удаатай. Гэвч энэхүү мэдээлэлд ганц ч үг ган хийгээгүй. Өнөөг хүртэл түүнийг хүүхэдтэй юу, үгүй гэдэг нь таавар хэвээр үлдсэн. Ээжийн хайртай охин "Энэ дэлхийн хамгийн сайн эм бол ээжийн үнсэлт" хэмээн нэрлэв. 

О.Ариун