“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн  захирал Я.Батсуурийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид баривчлан саатуулсан талаар бид мэдээлсэн. Хуулинд зааснаар  тухайн иргэнийг саатуулсан тохиолдолд 72 цаг саатуулдаг. Улмаар уг хугацаа дуусах үед саатуулах өдрийг сунгах эсэхийг  шүүхээс шийддэг. Тэгвэл  Я.Батсуурийг  саатуулах хугацааг  шүүхээс 14 хоногоор сунгасан байна.   

Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь Пауэр" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьсон ажээ. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа