Экс хурандаа нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо
2015/03/02
УМБГ-ын дарга хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга асан, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга асан Н.Ариунболд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга асан Н.Аадарсүх, Мөрдөн байцаах газрын дарга асан, хурандаа Х.Доржсүрэн нарыг ажлаас нь түтгэлзүүлэн цагдаа, АТГ, ТЕГ шалгаж нийгмийг айдаст автуулсан. Шалгах болсон үндэслэл нь дараах 2 бичлэг.
Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан дээрх нэр бүхий хүмүүсийг дутагдал гаргасан хэмээн ажлаас нь чөлөөлж, цолыг нь хураасан байдаг. Улмаар тэднийг АТГ-т эрүүргийн хуулийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр, Тагнуулын ерөнхий газарт Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл буюу Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн үндэслэлээр шалгаж байсан юм. Тэдний хэргийг АТГ болон ТЕГ хэрэгсэхгүй болгожээ.
Цагдаагийн газрын дарга нарын баримттай энэ үйлдэл нь илт хэн нэгний нэр төрийг гутааж, нийгмийг айдаст автуулсан бөгөөд багагүй дуулиан дэгдээсэн. Харин энэ хэргийг прокурорын мөрдөн шалгахгүйгээр АТГ, ТЕГ шалгасны улмаас замхрах шатандаа орж байна. Замхрах үндэслэлийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тавьсан гэж хэлж болно. Тодруулбал Х.Тэмүүжиний хийсэн эрс шинэчлэлийн хүрээнд шүүх, прокурор, шүүхийн шийдвэр, цагдаа, тагнуулын ажилтан тодорхой хэмжээгээр алдаа гаргасан эсэхийг шалгадаг, тохируулдаг прокурорын мөрдөн 2014 оны 1-р сарын 1-ны өдөр татан буугдсан. Улмаар прокурорын мөрдөнгийн шалгах хэргийг АТГ, ТЕГ, цагдаа хуваан авч шалгах болсон. Энэ нь хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхэд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм. Цагдаа хүн буруу ажилласан бол түүнийг хурган дарга нь шалгах болж байгаа юм. Үнэн хэрэгтээ цагдаа нар үүрэг авч, даалгавараар ажилладаг улс. Тэдэнд дарга нь үүрэг өгдөг гэхээр логикоор нь хөөгөөд үзэхээр бүх цагдаа уснаас хуурай гарах нь тодорхой болж байна. Прокурорын мөрдөн татан буугдснаар ЭБШХ, хүний эрх зөрчигдөж байна гэх гомдол их ирэх болсон. Тэр бүхэн шийдэгдэхгүй замхарч байгаа нь татан буугдсан газрын ажлыг бусад нь хийдэг болсонтой холбоотойг хэлэх хүн цөөнгүй бий.
Үүгээр ч зогсохгүй дутагдал гаргасан хэмээн ажлаас түтгэлзээд байсан Ц.Батсүх эргэн албандаа очиж “журмын нөхдөө” эргүүлэн татах, өшөөгөө авах ажил эхлүүлээд байгаа гэдгийг нэг биш хүн хэлдэг.
Цагдаагийн газрын дарга нар хүний нэр хүнд, амьдралаар тоглож болдог хариуцлага хүлээдэггүй гэсэн дүр зургийг нийгэмд харууллаа. Харин энэ дүр зураг зуршил болгох эсэхийг салбарын сайд нь хариуцах биз.
А.Баярмаа
Зочин · 2015/03/03
Хүчний байгууллагад төр тулгуурладаг ёстой. Иймд хүчний байгууллагад өндөр ёс суртахуунтай , шударга, эх орноо гэх сэтгэлтэй, авлигаас татгалзаж чадах хүмүүс ажлах учиртай. Эдгээр хурагдаа нар тийм ********длагыг хангах уу? эргэлзээтэй байна даа
Зочин · 2015/03/03
Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгий гаж зуршилаа мартаж чадалгүү байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэжолон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэн маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүү энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтайГадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй