Гэрлэх ёслолын ордонг хувьчилна
2015/03/04
Гэрлэх ёслолын ордон нь 27 ажилтан албан хаагчидтай Нийслэлийн өмчит Улсын Үйлдвэрийн газар юм. 1976 оноос өнөөдрийг хүртэл 39 жил үйл ажиллагаагаа хэвийн төвшинд явуулж байгаа “ашигтай” ажилладаг байгууллага. Тэд нийслэлийн төсөвт тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг. Тэгвэл Нийслэлийн хэмжээнд ганц байдаг Гэрлэх ёслолын ордонг хувьчлах гэнэ. Энэ асуудлыг өчигдөр НИТХ-аар хэлэлцсэн байна. Эхний ээлжид санал оруулж ирж байгаа юм. Улмаар уг асуудлыг энэ сарын 19-ны өдөр хуралдах НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажээ.
Гэрлэх ёслолын ордонг хувьчлах болсон шалтгаан нь ашиг орлого нь буурч, 2014 онд ашиггүй ажилласантай шууд холбоотой ажээ.
НИТХ-д энэхүү асуудлын Засаг дарга өргөн барьсан байгаа. Гэхдээ нийслэлийн өмчтэй холбоотой саналыг Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар боловсруулж, Засаг даргаар дамжуулан өргөн барьж байгаа аж.
Гэрлэх ёслолын ордонг хувьчилсан ч үйл ажиллагааны чиглэл нь хэвээрээ байх юм байх. Цирк шиг зориулалтын бусаар ашиглуулахгүй гэж ярьж байгаа. Үүнд НИТХ-ын нэр бүхий төлөөлөгч эргэлзэж байгаагаа хэлээд Гэрлэх ёслолын ордонг хувьчлахыг эсэргүүцэж байгаагаа онцолсон.
Хэрвээ Гэрлэх ёслолын ордонг хувьчлаад циркийн түүхийг давтвал яах вэ гэсэн болгоомжлол олон хүнд байгаа. Нөгөө талаас хотын А зэрэглэлийн бүсэд байгаа байрыг нь нураагаад хэдэн давхар барилга барих вий гэсэн эргэлзээ хүн бүрт байгааг НИТХ-ын төлөөлөгч хэлж байсан.
Гэрлэх ёслолын ордонг хувьчилснаар тус газрын үйлчилгээ сайдаж дордох нь тодорхойгүй ч ганц жил ашиггүй ажиллаа гээд хувьчлах гээд байгаа нь хэр оновчтой шийдэл бол гэдгийг бодох л асуудал...
Т.Энгүүн
Зочин · 2015/03/08
БОЛЬЖ ҮЗ ШУНАЛТ "Са+Ба+Бү" нар аа
Зочин · 2015/03/06
самарч дууслаа
Зочин · 2015/03/05
Хэн нэг олигарх нь луйвардаад авчина биз!
Зочин · 2015/03/05
hurimiin ordon bol hamgiin shulaach hatuu tariftai buzar gazar shd, 750000 togrog tolj orson hund yerdoo 15 han minut l uiljildeg. hervee huwid shiljwel une ni buurhiin zeregtsee uilchilgeenii hugatsaa ni ch saijirna gedegt itgelktei bna
Зочин · 2015/03/05
Хуримын улирал намар байдаг тул гол ашигтай ажилладаг улирлын тайланг оруулахгүйгээр энэ танилцуулгыг гаргасан нь цаанаа учиртай гэдэг нь тодорхой л байна даа. Сайханбилэг,Бат-Үүл нар аа
Зочин · 2015/03/05
Aldagdaltai ajilladag gedeg unend niicehgui.Hagas jiliin tailangaar garsan uzuulelt tavichihaad 14 ond aldagdaltai ajillasan gej ulger zohiohoo bolioch.
Зочин · 2015/03/05
Ydaj ene gazrig zugeer uldeej bolohgui ym bhdaa nudend mungu haragdsan ymnuudiin hiij bgaa ajil
өндөр болгох нууц · 2015/03/05
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮