Эмэгтэйчүүдийн баярын өдрийн сонирхолтой баримтууд
2015/03/07
Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан дараах түүхийг сонирхуулая.
Эртний нэгэн цагт эзэрхэг мангасаас өөрсдийгөө өмгөөлөн боссоноос үүдэлтэй эдүгээх үеийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх онц цагийн тэмцэлээс.
• Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалч бүлэг байгуулсан Клара Цеткинтэй холбон тайлбарладаг.
• 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байжээ. Энэ үед АНУ-д олон үйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1857 оны 3-р сарын 8-нд дахин нэг байгууллага нэмэгдэж анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсэж эхэлсэн байна. Мөн энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ.
• 1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй 3-р сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлж дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд энэ уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.
• Сонирхуулахад: Энэ өдрийг сонгох хувь тохиол Клара Цеткинд оногддог ч үүнтэй нэгэн адил Эсфирийн тухай домог ч бас яригддаг ажээ. Олон зууны өмнө Эсфирь гэгч бүсгүй ард түмнээ дарлан зовоогч эзэрхэг мангасаас аварчээ. Иймээс түүнд зориулан жил бүр еврейн ард түмэн (Клара Цеткинийг еврей байсан гэсэн сурвалж байдаг) Пурим хэмээх хамгийн хөгжилтэй баярыг тэмдэглэсээр иржээ. Энэ баяр нь өвлийн адаг хаврын эхэн сард болдог ажээ. Магадгүй олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх болсон тэр өдөр буюу 3-р сарын 8-нд Пуримын баярыг тэмдэглэж байсан ч байж болох юм. Хэдийгээр Еврейн Пуримын баяр нь үнэн алдартны Пасхи буюу улаан өндөгний баяртай бараг давхцдаг ч өдөр нь зөрдөг байв. Пуримын баяр нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ч шашны баяр биш байжээ. Магадгүй үүгээрээ ч 3-р сарын 8-ны баяртай утга дүйх болсон байх.