СХД-ийн эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасаг үйлчлүүлэгчээсээ авлига өгөхийг шаардаж байна
2015/03/09
Төрийн байгууллага ачаалал ихтэйгээс болоод хүнд суртал үүсэж иргэдийг бухимдуулдаг нь нууц биш. Тэгвэл энэ үзэгдлийг дагаад сөрөг дагавар гарах болсон байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасгийн мэргэжилтнүүд яаралтай лавлагааг гаргахдаа мөнгө харж өгдөг байна. Тодруулбал энгийн лавалгааг 5 000 төгрөгийн хураамжийг төрийн санд тушаасны дараагаар ажлын 3 хоногт шийдвэрлэдэг байна. Гэвч ажлын гурав хоногт шийдвэрлэдэггүй, иргэдэд чирэгдэл учруулдаг байна. Хэрвээ лавлагаа авахаар яарч байгаа бол шуурхай үйлчилээг авах боломжтой. Үүний тулд 10 000-50000 төгрөгийн хураамжийг төрийн дансанд тушаана. Улмаар үйлчилгээгээ шуурхай авна гэх боловч дор хаяж 4-5 цаг хүлээлгэж чирэгдүүлдэг байна. Харин үүнээс хурдан шууд авах бол тухайн лавлагааны ажилтны өгсөн хэн нэг иргэний нэр дээрх данс руу 100 000 төгрөгийг шилжүүлэх ёстой болдог байна. Өөрөөр хэлбэл лавлагааны мэргэжилтэн 100 000 төгрөгийг хувийнхаа дансанд шилжүүл гэсэн мэссэж явуулж, мөнгө хийсэн иргэнд тэр даруйд нь хүссэн материалыг хэвлэж өгдөг байна. Тэгвэл энэ хэргийн талаар Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасгийн дарга Г.Цолмонгоос тодрууллаа.
- Лавлагаа авахаар ирсэн иргэнд мэргэжилтэн хувийн данс руу 100 000 төгрөг шилжүүлбэл яг одоо гаргаж өгнө гэсэн байх юм. Та энэ талаар тайлбарлахгүй юу?
- Тийм юм бол байхгүй. Манай эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа бол хуулинд заасан хугацаагаараа ажлын тав хоногийн дотор өгөх хуультай. Үүнтэй уялдаад Засгийн газрын 237-р тогтоол гарсан байдаг. Үүний дагуу эд хөрөнгийн лавлалааг яаралтай үйлчилгээнд ажлын найман цаг, энгийн үйлчилгээ нь ажлын гурван өдөрт багтааж гаргаж байгаа. Энгийн үйлчилгээ бол таван мянга, яаралтай бол арван мянган төгрөг.
- 100 000 төгрөгийг хувийнхаа данс руу шилжүүлсэн байна?
- Баримт нь хаана байна? Тийм зүйл байх ёсгүй. Хэрвээ тийм баримт нь, утасны дугаар нь байвал шалгадаг байгууллага нь шалгана. Манайд бол тийм юм байхгүй.
- Алдаа гаргасан хүнд ямар хариуцлага тооцох уу?
- Ажлаас чөлөөлнө. Өөр холбогдох ямар арга хэмжээ байна, түүний дагуу арга хэмжээ авна.
Өмнө нь тус байгууллагад ийм асуудал гарч байгаагүй гэнэ. Тухайн иргэний хүсэж байгаа лавлагаа хичнээн ажиллагаатайгаас шалтгаалаад өдөрт 30-35 иргэнд тус тасаг үйлчилдэг байна.
Тэгвэл 100 000 төгрөгийн авилга нэхсэн байцаагчийн иргэнд трүүлсэн мессеж нь энэ байна.
Уг нь лавлагааны ажилтан иргэдээс ирсэн хүсэлтийг хүлээн авч, регистрийн дугаараар нь серверээс шүүж мэдээллийг нь А4-ийн цаасанд хэвлэж өгөх ердөө 1 минут хүрэхтэй үгүйтэй хугацаа шаарддаг аж. Харамсалтай нь тус дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн ажилтнууд санаатайгаар, зохион байгуулалттайгаар иргэдийг чирэгдүүлж, тэднийг авлига өгөхөөс өөр аргагүй байдалд хүргэдэг аж. Бидэнд гомдол гаргасан иргэн Б-ийн хэлснээр тус газрын ажилтнууд иргэдээс ирсэн лавлагааны хүсэлтийг заавал гурав хонуулсны эцэст дөрөв дэхь өдрийн өглөө ирсэн даруйд нь хэвлэж өгдөг аж. Тэгвэл ийм байдлаар ажлаа хийдэг хүмүүс бол эд юм.
Тэгвэл дээрх мөнгө нэхсэн дансанд хамгийн багадаа 3000-5000 удаагийн гүйлгээ орсон байх магадлалтай юм. Учир Залуус1-2, Содон хорооллын нийтдээ 6000 айлын орон сууцанд орохыг хүссэн иргэд хугацаагаар түрэгдэн зовохдоо мөнгө төлсөн байхыг үгүйсгэхгүй.
Төрийн албан хаагч ийнхүү мөнгө нэхэж байгаа үйлдэл нь ямар хуулийн заалт зөрчиж байгаа, ямар ялтай эсэхийг өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодруулахад " Авилгалын хэрэг байна. Ийм хэрэгт Эрүүгийн хуулийн 268 буюу хээл хахууль авах гэсэн үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдах болно." гэсэн юм. Эрүүгийн хуулийн 268-д хээл хахууль авсан нь тогтоогдох юм бол үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх талаар тусгасан байдаг ажээ.
Уг нь лавлагааг хороод дээр эсвэл ТҮЦ машинаар олгоод байх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл алга дарам цаасан дээр 2-3 өгүүлбэр гаргахад нэг их асуудал үүсэхгүй. Эс бөгөөс энгийн ажлаа хийж байгаа мэргэжилтэн авлига авч, хүнд суртал үзүүлсээр байх сөрөг талтай юм.
А.Баярмаа
өндөр болгох нууц · 2015/03/10
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/03/10
haan ch ochson mongtoi hund nohoi shig unencheer ztgedeg n bichigdeegi huuli boltson uym doo.mongtoi bol mongold ygch abch boldog ym daa
Зочин · 2015/03/10
Мөнгө олох амархан арга. Тур******д доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой.
Зочин · 2015/03/10
Авлигачдыг шоронд хатаа, дээдчүүл гэлтгүй доодчуул нь бүр авлүигач