Дэлхийн хэмжээний загварын тайзан дээр алхаж, Монгол хэмээх нэрийг дуурсгаж яваа цөөн хэдэн моделийн нэг бол Нора Дагва буюу Д.Оюунномин.

 

Дэлхийд алдартай “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцож, Сингапурын загварын агентлагт ажиллаж, Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг байсан. 



 

Тэрбээр дэлхийн тавцанд үнэлэгдэж буй шилдэг дизайнер Цоло Мөнх, Ариунаа Сйүри нартай хамтарч ажиллаж Милан, Парисын тайзнаа алхаж, алдарт CHANEL, HERMES, MAXMARA-н хувцсыг амилуулсан анхны Монгол модель. Түүний зургийн цомгоос сүүлийн үед авахуулсан гэрэл зургийг хүргэж байна.