Шившлэгтэй тэрэг олширч байгаа нь хотод дүрэм, журам хэрэгтэйг харуулж байна уу?
2015/03/10
Хотод оршин суух дүрэм, журам батлах хэрэгтэй гэж зарим иргэд ам, хошуу нийлүүлэх боллоо. Тэгвэл уншигч та ямар байр суурьтай байна вэ?
Хамгийн гол нь оршин суух дүрэм гаргах ёстой хэмээн үзэж буй хүмүүсийн хувьд “бусдын эрх чинийхээр зөрчигдөж болохгүй” гэдэг дүрмийг баримталж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, өөрийн хэргийг бүтээхийн тулд бусдад төвөг учруулдаг зарим иргэдээс улбаалж хэсэг нөхөд ийм санал гаргаад явж байгаа сурагтай. Бүр тодруулбал, алив сайн сайхан бүхний төлөө цайныхаа дээж, сүүгээ өргөж байдаг бүсгүйчүүд, ээжүүд, эмээ нараас болж зарим иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байгаа нь асуудал болоод байгаа юм.
Тэр дундаа орон сууцанд амьдрагсад цай сүүнийхээ дээжийг цонх, тагтнаасаа өргөдөг нь байрныхаа гадна машинаа байрлуулсан иргэдэд багагүй төвөг уддаг бололтой. Өөрөөр хэлбэл, өдгөө машины цонх, их бие нь юу ч үгүй цагаан будаг асгасан мэт аварга дусалтай, шившлэгтэй тэрэгнүүд олширч байгааг хотын журмын төлөө санал нэгдэгчид онцолж эхэллээ. Мэдээж цайны дээж, сүүгээ өргөдөг заншил манай улсад бий.
Эцэг өвгөдөөс улбаатай энэ заншлыг алдагдуулахгүй, дагасаар яваа хүн цөөнгүй. Тэдний үйлдлийг хааж боох ч ёсгүй. Гэвч энэ нь бусдад хор нөлөө үзүүлж байгаад зарим иргэд ийн бухимдалтай байгаа юм.
Ажиглаад байхаар цаг хэцүүдэж, мөнгө багасах тусам сүүн цацалтай цонх, сүүн дусалтай машин олшрох маягтай.
Цаашлаад Чингис хаан ОУНБ-ын 2-р давхрын гаднах машин замаар эгнэж зогссон хэн бүхэн гартаа хайрцагтай сүү барьсан байх жишээний.
Өөрөөр хэлбэл, хайрцагтай сүүг задлаад тасралтгүй онгоцны араас өргөх зураглал. Харахад сайхан дүр зураг ч харамсалтай нь хөл доорх цемент, хашлага, хашлаганы цаана доохон талд зогсож байгаа машины шил цонх битүү цагаан дусал, сүү.
Тэгвэл энэ бүхэн нэг талаасаа өөрийн хэргийг бүтээж л байвал гээд бусдынхаа, иргэд оршин суугчидынхаа, зам талбай, өнгө үзэмжинд хохирол учруулж байгаа нүүдэлчдийн удамшиж ирсэн соёл гэж үү?
Тиймээс нэг хүний эрх нөгөөгийн эрхээр хязгаарлагддаг гэдгийг санахад илүүдэхгүй байгаа юм. Аргаа барсан зарим иргэдийн хувьд хотод оршин суух дүрэм, журам батлаад мөрддөг болох хэрэгтэй гэж санал нэгтгээд аль хэдийнэ эхэлжээ.
Ер нь ардчилалыг манайхан юу ч хамаагүй хийж болдог анархизм гэж ойлгодог. Ардчилсан нийгэм бий болсноос хойш 25 жил өнгөрч хүнээр бол насанд хүрч, мэргэжил боловсрол эзэмшлээ. Тэгвэл Ардчилсан нийгэмд нэг хүний эрх нөгөөгийн эрхээр хязгаарлагддаг гэдгийг ойлгохгүй явсаар байгаа гэж үү. Магадгүй зарим иргэдийн хэлж байгаачлан нийслэлд хотын журам, дүрэм байх хэрэгтэй ч юм уу?.

Зочин · 2015/03/12
Хот хөдөөгөөрөө дуудалцаад яахав ээ. Журам гаргаад мөрдөх хэрэгтэй. Үнэхээр 20-30.0 мянган төгрөгөөр угаалгаад ирдэг. Ганц хоноход цацлаар будагдсан байх үнэхээр бухимдмаар шүү.
Зочин · 2015/03/11
ene niitleliig daanch emee nar bish jolooch nar l unshih yumdaa huurhii.
Зочин · 2015/03/11
garaad urguj bolno sht. zalhuu l bhgui yu. ene huduuniihan ene hotiig bvvr samrchih yumaa. neleed heden jiliin umnu bol hotiihon garch bgaad l tsainiihaa deejiig urgdug baisan odoo ch tiim. neg negnee hvndelmeer bna shvv.
Зочин · 2015/03/11
hodoonoos irj bui humuust hotiin soeltoi taniltsah surgalt yvuulbal zov shuu denduu buduuleg... huntei haritsah hel yria ni buduuleg ymaa
Зочин · 2015/03/11
Яг үнэндээ энэ хөдөөнөөс орж ирж байгаа хүмүүст сургалт явуулмаар байна аа. Бид хөдөө очихоороо монгол ахуйгаас тасарсан гээд хүнд адлуулдаг шиг, тэд ч бас арай л дэндүү байна аа. Анх орж ирэхэд нь уг нь заадаг байвал зүгээр юм....
Зочин · 2015/03/11
Энэ үнэн . Бусдын машин болон цонхыг ******хай болгож бусдын ************ыг идэж буян үйлдэнэ гэж байхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Буян гэдэг бусдын ч гэсэн сайн сайхны төлөө байж л буян болно. Бу******д дараагүй гай БОЛОХГҮЙ БАЙЖ л буян болж зам мөр заяа тавилан чинь зөв байна. Зөв үзэл, зөв бодол зөв дадалыг эзэмших хэрэгтэй л санагдах юм.