Жүжигчин Ганзоригийг бид  "Овжин охид" киноны Сампилын дүрээр андахгүй болсон билээ. Тэрбээр өдгөө "Маск" продакшнд харъяалагдан уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд түүнийг бөөгийн сахиус авсан талаар нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугиж байсан. Тэгвэл жүжигчин Ганзориг бага байхын л зөн совинтой хүүхэд байсан гэнэ.

   Жүжигчин залуу "Арван гурван настай байхад маань надад энэ талын юм мэдэгдэж байсан. Тэр үедээ аав, ээждээ "Манайхаар олон хүн явдаг болно. Би бөө болно" гэдэг байснаа маш сайн санадаг. Ээж "Чи юу яриад байна" л гэдэг. Багаасаа л их зөнтэй байсан. Хүүхдүүд надтай адилхан зөнтэй байдаг юм болов уу, ийм байх ёстой юм болов уу гэсэн л ойлголттой байсан. Яваандаа даамжиран лам хараар яваад болохгүй, эцэст нь хэц барьсан зайран боллоо доо" гэж байсан удаатай.