Монголдоо ганц интерсекс гэгдээд байсан  Ганбууш буюу Н.Ган-Од жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон.  Түүнийг  төгс эмэгтэй хүн болоход  Солонгосын “Wonjin” групп голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Н.Ган-Одыг нүүр царайгаа болгосон.  Тэгвэл энэ ажлын хүрээнд Н.Ган-Одыг сурталчилгаандаа оролцуулж байгаа бөгөөд сурталчилгааны зураг авалт одоо Солонгос улсад ид өрнөж байгаа гэнэ.  Н.Ган-Одын сурталчилгааны зураг нийтийн тээврийн хэрэгслүүд, олон нийтийн газрууд болон брошур болгон хэвлэгдэх юм байна.  

Н.Ган-Од энэ сарын 6-ны өдөр  Солонгосыг зорьсон бөгөөд энэ сарын 28-ны өдөр эх орондоо ирэх юм байна.  Тэр хүртэл зураг авалт үргэлжлэх ажээ. 

 

 

А.Баярмаа