Баяр хүргэе Бат-Өлзий Тамир
2015/03/13
Шил дараалан олон кино гарсаар байна. Гарахаас ч аргагүй. Энэ олон залуус мэргэжлийн сургуулийг нь төгсөж байгаа хойно юм хийхээс ч яахав. Харин үзэгчдийн хувьд олон бүтээл дундаас алиныг нь сонгох вэ гэдэг толгой эргэмээр болсон цаг үе. Энэ дундаас онцолж шинэхэн нээлтээ хийсэн “247 градус” романтик инээдмийн уран сайхны киног үзлээ.
Найруулагч Б.Тамир өөрөө зохиолыг нь бичиж найруулсан 4 дэх кино юм байна. Үнэхээр “хөөрхөн” кино болжээ. Хөөрхөн гэж хэлсэн минь хоосон үг байсангүй. Цагаахан инээд, гэгээлэг хайрын түүх. Нүд баясам сайхан бүсгүйчүүд, загварын хослол.
Залуу найруулагч тунчиг мэдрэмжтэй ажиллажээ. Яг хаврын урь орж эхлэх энэ цагаар ийм л кино биднийг сэргээх байсан биз. Тийм ч учраас кино театрт нээлтээ хийсэн даруйдаа олон үзэгчийг соронз шиг татаж эхлэсэн бололтой. Хөнгөн инээдээр эхэлсэн “247 градус” эцэстээ дээд цэгт нь хүртэл үзэгчидээ догдлуулж чадсан. Сайн зохиол, чамбай найруулга, сэтгэл гаргасан бүтээл үнэндээ амттай хоол шиг таатай байсныг хэлэх хэрэгтэй байх.
Б.Тамираагийн хувьд сүүлийн үед найруулагчийн хувьд гэрлийн хурдаар өсөж яваа залуу. Өнгөрсөн онд хийсэн ”Аз жаргалын шок”, ”Миний ах атаман” кинонууд нь оны шилдэг ашиг орлогтой киноны тэргүүн эгнээнд бичигдэж чадсан. Түүний энэ их амжилт киночдыг ёстой л нэг жинэхэн сандаргасан гэж хэлж болно.
Драмын театрын залуу жүжигчнийг кино ертөнцийн оргил руу ийм хурдан дөхөх юм гэж хэн санах билээ. Үзэгчид ч түүнийг анзаарахгүй өнгөрөөсөнгүй. Хийсэн кино бүрийг нь хошууран үздэг болжээ. Энэ удаа ч тэрбээр бас л итгэл алдсангүй бололтой. Шинэ кино нь аль хэдийнэ үзэгчдээс "онц" үнэлгээ авч эхэлсэн байна. Дан ганц хувь хүний амжилтаас гадна түүний бас нэг давуу тал бол маш сайн зохион байгуулалттай гар нийлсэн уран бүтээлчидтэй баг болон ажилладаг. Тийм ч учраас Б.Тамирын баг монголын кино урлагт хүчтэй, одтой, гялалзан орж ирээд байна.
Тэр хэдийнэ хүлээн зөвшөөрөгдөж эхэлжээ. Ид урлагийн карьер нь өсөж яваа уран бүтээлч муу зүйл хийх эрхгүй асаж яваа үе дээрээ байна. Баяр хүргэе Бат-Өлзий Тамир. Энэ үгийг одоо чи сонсох эрхтэй.
Хаврын яргуйг дуулах цаг ойртож байгаа энэ үед “247 градус” бас нэг өнгө нэмжээ.
Зочин · 2015/03/16
Мөнгө олох амархан арга. Тур******д доорх http://referralvibe.com/?reff=12489 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой.
Зочин · 2015/03/14
tiimee shijgensen saihan zaluus , huchirheg hamt olon iim amjiltand hurgej baigaa baih. Tamir terguuntei tanai ger buld Amjilt, buteel, sain saihan buhniig husen yeruuy. Delhiin tawtsand garch ireh udriig hurtel uze****d bid buhen demjseer baih bolno shu.
Зочин · 2015/03/13
INTERNETEER MONGO OLOHIIG HUSEJ BGAA HUMUUST http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 do**** tsaah ni uuruu munguu tsugluulna