Дуучин С.Жавхлан, DM нэгдлийнхэн МҮОНРТ-ээр Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг мэтгэлцээнд дуудсан ч бүтэлгүйтсэн. Учир нь тэдний  мэтгэлцээний урилгыг УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ хоёроос бусад нь хүлээж аваагүй бөгөөд ирээгүй. Тиймээс мэтгэлцэгч тал байхгүй учир мэтгэлцээний цагийг цуцалсан билээ.

Үүнд бухимдсан иргэний хөдөлгөөнийхөн МҮОНРТ-ийн дарга Ц.Оюундарийн утасны дугаарыг олон нийтэд цацаж мэссэж бичихийг уриалсан. Уг уриалгын дагуу Ц.Оюундарийн утас руу иргэд мессэж илгээх болжээ. Үүний  хариуд Ц.Оюундарь намайг мессэжээр айлгах хэрэггүй. Хүчирхийллийг дэмжихгүй хэмээн өөрийн твиттерээр өгсөн байна.

 

www.times.mn