“Босоо хөх Монгол” ТББ Ноён уулаа аваръя хөдөлгөөнийг өрнүүлж байгаа.  Харин энэ үеэр үл ойлголцол үүсэн “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Ө.Өнөржаргал бусдын эрх чөлөөнд халдсан ажээ.

Тодруулбал, 2015 оны 03 дугаар сарын 14-ний 18:00 цагийн орчимд “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний орчимд үндсэрхэг үзэлтэй “Ногоон хас” ТББ-ын тэргүүн М. Бямбадоржийг үзэл бодлоо илэрхийлсэний төлөө “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Ө.Өнөржаргал зодож танхайрсан хэрэг гарсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд одоогоор эрүүгийн хэрэг үүсээгүй байгаа юм.

“Босоо хөх Монгол” ТББ-ын зохион байгуулж байгаа энэхүү хөдөлгөөнд үндсэрхэг үзэлтэй бусад ТББ, хөдөлгөөнүүд оролцох санаатайгаа илэрхийлэхэд нь ийнхүү маргалдсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа