“Маск” продакшны жүжигчин МС буюу Ж.Мөнхсайханг танихгүй хүн ховор.  Багадаа тун ч сахилгагүй нэгэн байсан гэдэг. Хөлбөмбөг гэхээр л амиа тавьчих дөхдөг тэрбээр сургуулийнхаа жижүүр анги хийсэн өдрөө шавайгаа ханатал бөмбөг өшиглөдөг хүүхэд байсан хэмээн хүүхэд насаа дурсдаг нэгэн.

Учир нь түүний тэр өдрийн бөмбөг нь азгүй нэгний малгай байх бөгөөд дотор нь баахан юм чихэж аваад л сургуулийнхаа коридорт тоглочихдог тун сахилгагүй жаал байж.

Харин хичээл тарах дөхөхөөр нөгөө малгайгаа хэд сайн сэгсэрч аваад эзнийх нь хувцсан дээр тавьж орхидог болохоор хэн ч мэддэгдэхгүй аргалдаг зальчин нөхөр байснаа нэгэнтээ ярьж олонд дэлгэсэн удаатай. Эрхэм МС-гийн багын төрхийг хар даа. Хөөрхөн хүү байгаа биз.

Д.Ана