Мөрөөдлийн театрын жүжигчин банш Батааг та бүхэн эс андахгүй.  “Ээжийн дайсан”, “Шарталт”, "Микроны босс", "Рашаантын-18" зэрэг  дэлгэцийн бүтээлд тоглосон дүрээрээ үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. 

Түүнд “Х-Түц” продакшинд харъяалагдаж байх үед нь бүтээсэн дүрээс нь үүдэн "банш" гэх хочийг үзэгчид өгсөн гэдэг. Тэгвэл саяхан тэрбээр "Хаан"-ы дүрд тоглосон байна. Өдгөө Мөрөөдлийн театрт жүжигчнээр ажиллаж байгаа түүний тоглосон "Цаг өөр болжээ" хэтрүүлэгт инээдмийн жүжиг энэ сарын 22-ныг хүртэл тайзнаа тавигдаж байгаа билээ. 

Д.Ана