Германы Weibbanden хотод амьдардаг Рожер Фийлдсийн ярьснаар  анх 1968 онд Шварценеггертэй  уулзсан гэнэ.  Түүнд 7 хоногт 4 удаа англи хэл зааж улмаар дотны найзууд болцгоон олон цагийг хамт өнгөрүүлдэг байжээ. Түүнээс хойш Рожер хуучны андтайгаа түүний “Total Recall”  номын баяр дээр уулзсан байна.

Лондоны уугуул иргэн Рожер  Германы Munich хотод амьдардаг ээжийндээ зочлох үед  Шварценеггерийн найзтай нөхөрлөх болжээ.  Тэрээр Рожерт Шварценеггер англи хэлээ сайжруулаад АНУ явах хүсэлтэй байгааг дуулгаснаар түүнд туслахаар шийдэж.  “Арнольд бол маш ухаантай, найрсаг зантай, эелдэг залуу” гэж Рожер ярилаа.

“ Би Арнольдтай нөхөрлөж байсан үеийнхээ олон зүйлийг санаж байна. Тэр их сонин зүйлс иддэг байсан. Нэг удаа намайг cornflakes-г түүхий өндөгтэй идүүлэх гэж оролдсон. Би яаж ч хичээгээд идэж чадаагүй.

Арнольд бас орой үдэш гарч шоуддаггүй байсан. 

Үргэлжлэлийг эндээс