Хөгжмийн ертөнцөд өнгө хөг нэмэхээр уран бүтээлийн довтолгоогоо нэг хэсэг хийсэн дуучин Н.Сүндэриаг рок хөгжим сонсогчид андахгүй ээ. 

Тэрбээр  бясалгалын их багш Шри Шри Рави Шанкарын их сургуульд шавилан сууж Энэтхэг улсад  амьдарч байна. "Би заримдаа ямар харагдаж байгаагаа анхаардаггүй, Харин юу мэдэрч байгаа маань чухал, Тийм болохоор би яаж харагдаж байгаагаа анзаарахаас аргагүй" хэмээдэг. "Шри Шри" их сургуулийг зөвхөн бясгал заадаг хэмээн эндүүрдэг зөвхөн бясалгал заадаггүй гэж дууч бүсгүй маань сургуулийнхаа талаар ярьдаг юм. Н.Сүндэриа иогаар хичээлдэг бөгөөд иога бол сэтгэл бие хоёрын нэгдэл. Сэтгэл зүйн хувьд хүчирхэг болно түүнчлэн бие эрүүл залуугаараа байна. Орчин үед ажил, амьдралын бухимдал сэтгэл зүйн өвчлөл их үүнийг иогаар хичээллэхээр бүрэн утгаар нь эмчилж болдог гэдгийг цахим найзууддаа дуулгасан. 

Ингээд Энэтхэг улсад сурч буй түүний гэрэл зургийн хувийн цомгоос хүргэж байна.

Д.Ана