“Шангри Ла2” барилгын ажилчдын байр шатжээ
2015/03/19
Энэ сарын 18-ны өдөр нийслэл хотод 6 гал түймэр гарсан. Эдгээр гал түймрийн дуудлагын нэг нь хуримын ордны өмнө байрлах Шангри ла 2 барилгын ажилчдын байранд гал гарсан байна. Гэхдээ тус барилгын хамгаалагчид түргэн шуурхай ажилласны үндсэн дээр хүний амь эрсдээгүй байна.
Тодруулбал 2015-03-18-ны шөнийн нэг цаг 25 минутанд “Шангри Ла 2” барилгын талбайд гал гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудагын дагуу очиход “Шангри Ла 2” барилгын талбайд байрлах ажилчдын байр шатаж байж. Шатаж байсан объект нэг гарцтай байсан бөгөөд гал гарцны хэсэгт нь гарсан байна. Ажилчдын байранд бүгд найрамдах хятад ард улсын 39 иргэн байжээ.
Барилгын талбайн харуул хамгаалалтын ажилчид шуурхай ажилснаар 39 хүний амийг аварч чаджээ. Хэрэв цаг алдсан бол 39 хүний амь эрсдэл аюултай байсан гэнэ. 2 давхар ажилчдын байранд гарсан гал нийт 90 м2 талбайг хамарчээ.
Онцгой байдлын албанаас гал унтраах 3 ангийн 6 автомашин алба хаагчид ажилласан. Гал гарсан шалтгааныг тогтоохоор шинжээчид шалгаж байна. Өмнө нь “Шангри Ла 2” барилгад том хэмжээний гал гарч байв. Удаа дараа гал гарч байгаа барилгад шалгалт хийж дүгнэн цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлох болсныг Нийслэлийн онцгой байдлын газар мэдэгдэж байна. Харин “Шангри Ла 2” барилгын гүйцэтгэгч “MCS Пропертис” компани тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Зочин · 2015/03/20
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до******** өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до********ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй