АНУ дахь Монгол "Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан”-гаас жил бүр зохион байгуулагддаг "Эмэгтэй таны хөгжил" чуулга уулзалт энэ жил 2015 оны 3 сарын 7- 9-ний өдрүүдэд АНУ-ын Денвер хотод "Дэлхийн Монгол Эмэгтэйчүүдийн IV чуулга уулзалт" нэртэйгээр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалтад эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил, нийгэмд тулгамдаж буй асуудлаар салбар бүртээ амжилт үзүүлж яваа бүсгүйчүүд  илтгэл хэлэлцүүлж үзэл бодлоо хуваалцлаа. Чуулга уулзалт дараах таван  зорилгын хүрээнд зохион байгуулагдсан.  Тодруулбал,

 1. Монгол Гайхамшигт Эмэгтэйг нийтэд таниулах  

2. Монгол эмэгтэйн өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх

3. Бүсгүйчүүдийг хооронд нь танилцуулж, туршлага солилцуулах 

4. МЭХС-ийн үйл ажиллагааг нийтэд таниулах

5. Оюунлаг бүтээлч сэтгэлгээг бий болгоход оршиж байсан юм.

Дэлхийн хаана ч амьдарч, ажиллаж явсан эх орон, түүх соёлоо дээдэлж бахархаж чаддаг гэдгийг энэ чуулга уулзалтад ирсэн Монгол бүсгүйчүүд харуулж байлаа.