Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нааштай бодлого хэрэгжих нь
2015/03/24
Дэлхийн хэмжээнд хөгжлийн түүчээ болж яваа гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг өөртөө татах, олон талын асуудлаар хамтарч ажиллах нь манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, ард иргэдийн маань ахуй амьдралд ч сайнаар тусах нь ойлгомжтой. Энэ ч утгаараа, өнгөрсөн хугацаанд хууль зүйн салбарын хүрээнд хийгдсэн зарим нэг өөрчлөлт шинэчлэлтийн асуудлыг цэгцэлж, иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоор болжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан хүний зорчин явах эрхийг шүүхийн шийдвэр, эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр хориг тавих тухай асуудлыг илтэд зөрчиж буй уг шийдвэрээс болоод гадаад дотоодын олон иргэн хохирч үлдсэн нь нууц биш. Тухайлбал яам, тамгын газар, татварын газар, хувь хүний өргөдөл гомдлоор хүртэл тухайн иргэнийг хилээр зорчих эрхийг нь хязгаарласан олон тохиолдол өнгөрсөн хугацаанд гарсан байдаг. Мөн тушаал шийдвэрийн дагуу хилээр гарахыг нь хориглосон атлаа хэргийг нь шалгаж дууссан хойноо эргэж мэдээлж, албан бичиг явуулаагүй зэргээс үүдэн хохирсон хүмүүсийн тоо ч цөөнгүй байна.
Мэдээж хэрэг, “хөл хориотой айл”-д хөрөнгө оруулалт хийх боломжгүй учраас гадаадын томоохон компаниудыг нааш татах, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, худалдаа наймааны талаар яриад байх зүйлгүй мэт. Харин энэхүү асуудлыг ихэд шүүмжлэн, тухайн үед улсын ерөнхий прокурорын зүгээс багагүй асуудал дэвшүүлсэн ч дорвитой шийдэлд хүрч байгаагүй гэдэг. Харин өдгөө хууль зүйн яаманд хамаарч буй тус асуудлыг эцэслэн шийдвэрлэж, иргэдийн хилээр зорчих эрхийг хязгаарлах шийдвэрийг цэгцлэх болсноор гадаадын хөрөнгө оруулагчдад таатай боломж бүрдэж, бид бүхэн хямрал бус хөгжил ярих цаг тун ойртлоо.
Зочин · 2015/03/25
Mongol uls hul horiond orood dotooddoo l hamag hurunguu ergeldvvleed baiwal yaj hyamralaas garhaw dee
Зочин · 2015/03/25
Хаалгаа нээж байж л гэртээ хүн оруулдаг шүү дээ.
Зочин · 2015/03/25
Хөрөнгө оруулагч нарт боломж олгоод байвал тэд нар орж ирээл байна. Гадны мөнгө Монгол руу орж ирнэ гэсэн үг шүүдээ
Зочин · 2015/03/25
tiim shuu dee. zunduu horio tawiad hurungu oruulagch nart hundrel uchirsanaas bolj ediin zasag iim baidald orson shuudeee