Шүлхийгээр нэмж мал өвчлөөгүй байна
2015/03/25
Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Булган, Үенч сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, өвчин гарсан газарт хорио цээрийн дэглэм тогтоон, халдварын тархалтыг зогсоох, хяналт тавих, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах зорилгоор хээрийн штаб байгуулан ажиллаж байна.
Түүнчлэн хорио цээрийн дэглэмийг сахиулах, хяналт тавих зорилгоор дээрх сумдад хяналтын цэг байгуулж нийт 108 хүн, 29 техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар ажиллуулж байна.
Өнөөдрийн байдлаар голомтын бүсэд 6 багийн 75 өрх айлын 922 толгой мал шүлхий өвчнөөр өвчилсөн бөгөөд Булган, Үенч сум болон зэргэлдээх Алтай сумын 312276 толгой малыг урьдчилан сэргийлэх тарилгад 100 хувь хамруулсан.
Өвчилсөн 922 толгой малаас 837 толгой мал эдгэрсэн бөгөөд 12 хоногийн хугацаанд нэмж мал өвчлөөгүй болно.