О.Баасанхүү гишүүн шүүхэд “азаргалав” уу эсвэл ...
2015/03/25
Хуулийн байгууллагынхан танил талаа харж хөдөлдөг, ажилдаа сэтгэлгүй ханддаг гэх хардлага төрүүлэхээр үйлдэл ихээр гаргах болсон. Тухайлбал Дүүргийн иргэний хэргийн 1-р шүүх иргэн Г.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн хэрэгт тун хойрго хандаж байгааг хууль зүйн үндэслэлээр тайлбарлая.
Монгол улсын түүхэнд анх удаа ялтан хүн УИХ-ын гишүүнийг шүүхэд хариуцагчаар дуудсан тохиолдол өнгөрсөн онд болсон билээ. Тодруулбал хар тамхины хэргээр шүүхээс нэг жилийн ял аваад байгаа Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг нэр төр, алдар хүндийн хохиролд учирсан нэг тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах тухай нэхэмжлэлийг шүүхийн байгууллагад өнгөрсөн оны 12-р сард гаргаад байсан юм. Уг нэхэмжлэлийн дагуу 2015 оны 01-р сарын 05-ны өдөр хэрэг үүсгэсэн байна. Улмаар нэхэмжлэлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүд гардуулах гэхэд хаана оршин сууж байгаагаа хэлэхгүй “Одоо миний амьдарч байгаа хаягаар зарлан дуудах өгч надад мэдэгдвэл нэхэмжлэлийг очиж гардан авна” гэж хариулсан байна. Үүний улмаас шүүхийнхэн О.Баасанхүү гишүүний хаягыг хайх эсэхдээ эргэлзэн гурван сар болсон байна. Тэгвэл шүүхэд ийнхүү үл хүндэтгэсэн, тавласан байдалтай хандаж байгаа нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдгийг утгаар нь зөрчиж байгаа юм.
Нөгөө талаас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн зүгээс энэ хэрэгт сэтгэлгүй, зүтгэлгүй хандсан дүр зураг харагдаж байна. Тодруулбал шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад ИХШХШТХ-ийн 117.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй холбоотой ямар ч ажиллагаа явуулаагүй. Учир нь хариуцагч буюу О.Баасанхүүтэй шүүхээс холбогдож нэхэмжлэлээ гардуулж өгч чадахгүй бол ИХШХШТХ-ийн 14.4-т зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагааг эхлүүлж болох байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд чимээгүй байсаар хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Уг нь Тахарын албанд эрэн сурвалжлуулахаар хандсан тохиолдолд О.Баасанхүү гишүүний гэрийн хаягыг тун амархан олох байх. Шүүхийнхэнд олддоггүй, сэтгүүлчдэд олдоод байгаа гишүүний хаягийг ганцхан өдөр олох магадлалтай.
Шүүх байгууллага шиг хуулиа сайн мэддэг төрийн байгууллага ийм анхан шатны зүйл дээр алдаа гаргана гэж байхгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүхэд нөлөөлсөн байх магадлалтай. Мөн О.Баасанхүү МУИС-ийн Хуулийн сургуулийг төгссөн. Шүүхэд ч гэсэн МУИС-ийн Хуулийн сургуулийг төгссөн шүүгч нэг биш байгаа. Энэ бүхнээс ямар дүгнэлт хийхийг уншигч таньд үлдээж байна.
Э.Мөнгөн
Зочин · 2015/03/26
tsohij baisan ujir chamag bi muu helehgui nogoo emchilggegee sain hiilgeegeeree tsefrolet gedeg sain em sain taria bain lee shuu
Зочин · 2015/03/26
хар ******хичин хүүхэн яасан үнэ хүрч байнаа. Тэмүүжинтэй нэр холбогдсон болохоороо тэгж байгаа юм болов уу?
Зочин · 2015/03/26
dahiaj songogdhguin todorhoi
Зочин · 2015/03/26
MONGOLD HAYGAAR YM HURGEJ OGNO GEDEG TAMIIN AJIL HEZEE CH YG HAYGAN DEER HUMUUS ORSHIN SUUDGUISHDEEEE
Зочин · 2015/03/26
zugeer l neg alia aldsean ****** sh dee odoo od boloh geed baigaa ymuu
Зочин · 2015/03/26
Sarangerel odoo terbum terbumaar n ner turuu uneleed baih aldartan uu boliosoi. Baasanhuu gishuunii zuv sh dee.
Зочин · 2015/03/26
Baasanhuu odoo icheechee shuuhed ingej tomrood yahav dee
Зочин · 2015/03/26
saraag bi ****** uyd ni tsohjil bailaa naiz zaluu ni huleen zovshoordog ym baina lee
Зочин · 2015/03/26
хар ******хи татдаг нь батлагдаад ялаа идэлж байгаа ялтан биздээ.