С.Эрдэнэ: Я.Батсуурийг нухчин дарах гэсэн оролдлого явагдаж байна
2015/03/28
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сарын 24-нд “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Пауэр” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэх хэрэгт буруутгаж, улмаар цагдан хориод байгаа билээ. Тэгвэл Я.Батсуурийг өнөөг хүртэл хууль бусаар саатуулан шалгаж байна хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөл болох Үйлдэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ үзэж байгаа аж. Түүнээс энэ талаарх байр суурийг нь сонирхлоо.
-Таны зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг цагдан хорьсон нь хууль бус гэж үзэж байгаа. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?
-Юуны өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурь гэдэг хүний талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсч байна. Учир нь, өнөөдөр энэ хүний талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их гарч байна. Өөрөөр хэлбэл, түүнтэй холбоотой үнэн мэдээлэл нэг гарахгүй байна. Бид энэ хүнтэй бараг хоёр жил хамтарч ажилласан. Ямар хүн бэ гэдгийг нь сайн мэднэ. Я.Батсуурь захирлыг хэтэрхий ихээр харлуулж, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг хийсэн болгож байна. Үнэндээ захирлыг барьж хорьсон нь ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж харж байгаа.
-Яагаад тэр вэ?
-АТГ-аас түүнийг цагдан хорьсныг хүн бүхэн мэднэ. Уг нь, АТГ тэмцэх газар болохоос авлигад хүмүүсийг хардах, гүтгэх, нэр төрийг нь доромжилдог байгууллага биш. Өөрөөр хэлбэл, АТГ-ынхан тухайн хүнийг судлах хэрэгтэй, нотлох баримтыг хангалттай цуглуулах ёстой. Түүнээс хүнийг тийм байж магадгүй гээд шууд хорьдог газар байж болохгүй. Монгол Улсад хуулиар цагдаагийн байгууллага, аль эсвэл шүүхээр албан ёсны шийдвэр гарсны дараа хорих ёстой. Я.Батсуурь гэдэг хүн манай компанийн захирлаар улс төрийн томилгоогоор ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг чиглүүлж зохион байгуулах үүрэгтэй хүн. Тэгээд ч тэр улс төрийн зорилгоо биелүүлж чадсан. Энэ хүнийг одоо яг, ямар хэрэгт холбогдуулан цагдан хорьж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс Я.Батсуурь захирлыг бид хууль зөрчсөн гэж харахгүй байгаа.
-Гэхдээ саатуулсан шалтгаан нь нийтэд тодорхой шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдэг нь?
-Олны ам дамжсан ярианаас сонсч байхад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж ойлгож байгаа. Уг нь Я.Батсуурь гэдэг хүнд компанийн үйл ажиллагааны бүх эрх мэдлийг нь өгсөн хэрнээ яагаад буруутгах болов гэдэг нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэнгийн “Говь Пауэр” компани нь тендерт ялсан уу ялсан. Бүх тендерийн үйл ажиллагаа албан ёсных болсон уу болсон. Энэ компанийг тендерт ялахад захирлын оролцоо тун бага байсан. Учир нь, манайх хэн нэгэн хүний хувийн компани биш. Төрийн өмчит компани учраас Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орж байж энэ асуудлыг хамтын шийдвэрээр гаргасан. Тиймээс л захирлыгаа хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа юм. Тэгээд ч Г.Дэнзэн өөрөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хүн. Гэхдээ “Говь Пауэр” компанийг нарийн судлаад ажиглахаар яг өөрнийнх нь нэр дээр байдаг албан ёсны компани биш юм билээ. Зүгээр л Я.Батсуурь захирлаар далимдуулж Г.Дэнзэнд энэ асуудлыг тохуулах гэж байна гэж ойлгож байгаа.
-Таныхаар бол үүний цаана хэн нэгний ашиг сонирхол байгаа гэсэн үг үү?
-Тийм байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэнгийн ард талд Н.Алтанхуяг гэх том лидер хүн байгаа учраас түүнийг нухчин дарж унгагаах гэсэн оролдлого байж магадгүй. Хэрвээ засгийн газар солигдолгүй Н.Алтанхуяг Ерөнхий сайдаараа байсан бол энэ хэрэг ийм шатандаа орох байсан уу үгүй юу гэдэг нь ч сонирхолтой. Уг нь, Г.Дэнзэн чинь хууль ёсныхоо дагуу тендерт оролцсон. Тэгээд ч хууль ёсны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гарсан учраас албан ёсоор манай компани эвлэрлийн гэрээ байгуулж мөнгө төлсөн байдаг. Энэ бүгд нотлох баримттай процессийн дагуу л явагдсан. Энэ бүгд зүгээр л албан тушаалыг нь авах гэсэн хэн нэгэн хүний санаа, сэдэл яваад байгаа юм. Тиймээс л АТГ-ыг хууль ёсныхоо дагуу ажлаа явуулаач, хэн нэгнийг бусдын мэдээллээр цагдан хорихоо болиоч гэдгийг л хэлж байна.
Б.БАТ
Зочин · 2015/03/31
Харж л байгаарай. Элбэгдорж буугаад шууд гадаад гарна даа
Зочин · 2015/03/31
цаана нь ажил албан ту******лыг нь авах гэсэн гол санаа явж байгаа энэ АН хан гэж албан ту******лын төлөө нэгнийгээ ******** л хүмүүс одоо захирлаар очих хүнийг хар хэний хүн хэн бэ гэаж
Зочин · 2015/03/29
яг үнэн,хэлж идсэн ,уусных нь амьд гэрч учраас нухна шүү эд нар
Зочин · 2015/03/29
*****iin Elbegdorjiin hiij baigaa ajil shuu dee Ene hujaa buuhaaraa ooroo shorond oroh boltugai!!!!!
Зочин · 2015/03/29
*****iin Elbegdorjiin hiij baigaa ajil shuu dee Ene hujaa buuhaaraa ooroo shorond oroh boltugai!!!!!
Зочин · 2015/03/29
*****iin Elbegdorjiin hiij baigaa ajil shuu dee Ene hujaa buuhaaraa ooroo shorond oroh boltugai!!!!!
Зочин · 2015/03/29
*****iin Elbegdorjiin hiij baigaa ajil shuu dee Ene hujaa buuhaaraa ooroo shorond oroh boltugai!!!!!
Зочин · 2015/03/29
*****iin Elbegdorjiin hiij baigaa ajil shuu dee Ene hujaa buuhaaraa ooroo shorond oroh boltugai!!!!!