Дэлхийн хүн ам орчин үеийн хөгжил дэвшилийг илүүд үзэх болсон цаг үе. Уламжлалт ёс заншилтай нүүдэлчин ард түмэн хүртэл хотын соёл иргэншилд уусан шингэхээр төв суурин газрыг бараадах болсон. Магадгүй энэ нь сайн муу аль аль талыг өөртөө агуулсан байж болох. Дэлхий хэмээх нэгэн том гаригт олон ястан, үндэстэн овог аймаг байдаг ч хөгжил дэвшилийн давалгаанд өртөн ёс заншил нь алдагдаж байгаа нь бидний нүдний өмнө илхэн байна. Цаатан хэмээх энэ ард түмэн тэдгээр ховорт тооцогдох овог аймгуудын нэг нь юм. Орос Монголын хилийн заагт орших тува, түрэг угсаатны залгамж халаа эдгээр иргэдийг цаатан гэнэ. Тэднийг онгон байгаль, ан амьтантай холбодог гол амьтан нь цаа буга юм.  Гэрэл зурагчин Хамид Сардар Афкхами Хөвсгөл аймагт очин цөөн хэдэн цаатан гэр бүлтэй уулзаж зургийг нь авсан бөгөөд. Тэнд 44 өрх бүхий хэдхэн зуун хүн аж төрж байсан хэмээн тэрээр дурьдсан юм.

 

 

reindeerriders5reindeerriders1

Хүүхдүүд нь цаа буга өсгөн тэдэнтэй харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж байна.

reindeerriders10reindeerriders0

Цаа буга нь ан агнах, аялах бүхий л зүйлд нь тус болохоос гадна тэдний гол хүнс нь болдог байна

reindeerriders13reindeerriders4

Харамсалтай нь цаа бугын тоо толгой багасч байгаа бөгөөд Сибирээс цаа буга авчиран нутагшуулах зорилготой байгаа аж.

reindeerriders8reindeerriders14

Тэд жуулчидад өөрсдийн хийсэн гар урлалыг зарж борлуулах, цаа буга унуулах зэргээр аж амьдралаа авч явдаг байна.

mongoliabearsreindeerriders15

Өөрөөр хэлбэл тэдний орлого, хоол хүнс нь ан гөрөөнөөс ихээхэн шалтгаалдаг

reindeerriders16reindeerriders12

Монголын тайга нь маш хатуу ширүүн уур амьсгалтай бөгөөд ялангуяа өвлийн улиралд хэцүүхэн сорилттой тулгардаг гэж хэлэхэд болно.

reindeerriders6reindeerriders7

Цаатангууд малтайгаа нягт холбоотой бөгөөд түүнийгээ сүнслэг холбоо хэмээн үздэг аж.

reindeerriders3reindeerriders2

Цаатангууд гайхалтай хүмүүс бөгөөд 21-р зуунд ч гэсэн өөрсдйин ёс заншил, уламжлалыг тэр чигээр нь хадгалж үлдэж чадсан байна.