Хятад ба Шинжааны Уйгурууд
2015/03/28
Лалын хэт даврагсадын “Исламын төр улс” бүлэглэлийн эгнээнд Хятад дахь Уйгарууд олноор элсэх болж байгаа тухай мэдээлэл өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Уйгаруудын энэхүү үйлдэлтэй холбогдуулан Хятадын төр засгаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа боловч тус улсын албаны байр суурийг мэдээлдэг “The Global Times’’ сонинд Хятадын 300 орчим иргэн Исламын улс”-ын талд байлдаж байгаа тухай бичжээ.
“Исламын төр улс” хэт даврагсдын бүлэглэлд элсэх хүсэлтэй уйгаруудыг Хятадын баруун урд уулархаг бүсээр болон өмнөд хилийн тусгай бүс нутаг Макао эсвэл шууд Сингапур, Малайзаар дамжуулан зуучилдаг бүхэл бүтэн сүлжээ бий болоод байгаа ба үүнийг Хятадын тал ч гэсэн үгүйсгэхгүй байна.
Шинжаан дахь Хятадын Коммунист намын байгууллагын тэргүүн Жан Чуншиан: -“Гадаадад гарч Исламын төр улстай нэгдсэн уйгарууд бий. Тус байгууллага нь олон улсын хэмжээнд маш их нөлөөтэй ба үр дагавар нь бидэнд тусч эхэллээ. Шинжаан энэ бүгдээс хол хөндий байх боломжгүй, тэнд байлдаж байсан манай иргэдийн зарим нь эргэн ирж, алан хядах ажиллагаа зохион байгуулж эхэлснийг бид олж мэдсэн" хэмээн мэдэгдэж байлаа.
Хамгийн сүүлд 2013 онд Бээжингийн Тяньэнмэний талбайд тэдний зохион байгуулсан халдлагад таван хүн амь насаа алдсан юм. Хятадын эрх баригчид тус бүс нутгийн иргэдийн шашин шүтлэг, уламжлалт ахуй амьдралын хэв маягт хязгаарлалт тавьж, хятад иргэдийг олноор суурьшуулж буйд уйгарууд шүүмжилдэг ханддаг ба өөрсдийн тусгаар улсыг байгуулж Хятад улсаас салан тусгаарлах эрхэм зорилготой хэмээн үздэг юм.
Эх орноосоо дүрвэн гарсан уйгарын удирдагч Рэбия Кадыр мэдэгдэхдээ: -“ Хятадын төр засгийн зүгээс Уйгаруудын эсрэг баримтлаж ирсэн харгис бодлогын эсрэг бидний зохион байгуулж байгаа эсэргүүцлийн ажиллагаа нь хоёр жилийн өмнө Үрүмчид эхэлсэн эсэргүүцлийн үргэлжлэл юм. 2009 онд Үрүмчид тэд 10 мянга гаруй уйгарыг баривчилсны 4-5 мянга нь сураггүй алга болсон ба мөн тооны хүн амь үрэгдсэн юм. Одоо болж буй эсэргүүцлийн ажиллагаанд дээрх иргэдийн ар гэрийнхэн нь оролцож байна. Одоогийн байдлаар Хятадын цэргийнхэн нийт 70 мянга гаруй уйгар иргэдийг баривчлаад байгаа ба сураггүй алга бологсдын тоо ч ихэсч байна. Бид Уйгарууд “дуугүй байсан ч алуулна. Тиймээс дуугарч байгаад амиа алдах нь дээр” гэж үзэж байна. Харин Хятадууд биднийг террористууд гэх нэрийн дор хөнөөхийг зөвшөөрөхгүй. Бид тусгаар тогтнолоо олж автлаа энэхүү тэмцлээ зогсоохгүй” хэмээн мэдэгджээ.
Шинжаан Уйгарын ард түмэн нь хэдэн мянган жилийн түүхэндээ гадна дотны элдэв халдлага, хүчирхийлэл, эзлэн түрэмгийлэлд өртөж явсан боловч өөрийн гэсэн тусгаар улсыг байгуулж нэгэн үе маш хүчирхэг гүрнийг байгуулж явсан түүхтэй билээ. Үргэлжлэлийг эндээс...
Г.Чугаа
Зочин · 2015/03/30
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй
Зочин · 2015/03/29
udahgui uigaruud hyatadiig diilen ezlene
өндөр болгох нууц · 2015/03/29
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮