Сэм Уолш: Оюутолгойн асуудлаар Арбитрын шүүхэд хандана
2015/03/29
“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал манай улсад айчилж байгаа. Хэдий тэрээр өнгөрсөн онд Оюутолгойгоос нэг сая тонн баяжмал олборлосноо тэмдэглэхээр ирж байгаа ч уг төслийн тухай хэд хэдэн ноцтой байр суурийг Монголын эрх баригчдад хандан илэрхийлжээ. Үүнд:
1. Хамгийн сүүлчийн бас сайн санал
Сэм Уолш удаан хугацаанд гацаанд ороод буй Оюутолгойн хоёр дахь шат буюу газрын гүний олборолтыг эхлүүлэх талаар Монголын Засгийн газарт дахиж санал тавихгүй гэдгээ онцолжээ.
Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Сэм Уолш хэлэхдээ “Монголын засгийн газарт 11 дүгээр сард тавьсан Оюутолгойн олборлолтыг дахин эхлүүлэх санал нь манай фирмийн сайн бас сүүлчийн санал байсан” гэжээ. Мөн энэхүү санал өөрчлөгдөхгүй хэмээн хэлсэн байна. Тэгэхээр Рио Тинтогийн зүгээс хоёр дахь шатыг эхлүүлэх тухай хүсэлтийг дахин тавихгүй юм байна.
2. Монголын засгийн газрыг Арбитрын шүүхэд өгнө
Сэм Уолш Оюутолгойн уурхайд зочлохоос өмнөхөн өгсөн ярилцлагадаа засгийн газрын тодорхойгүй байдлыг буруутгасан байна. Тэрээр “Мэдээж эцсийн дүгнэлтэд хүрэхэд маш олон зүйлүүдийн тодорхой байдлыг шийдсэн байх ёстой бөгөөд энэ зүйл болсон бол өнгөрсөн долоо хоногт хэлэлцээрийг үргэжлүүлж байх байлаа” гэжээ. Мөн Рио Тинто Монголоос тусгай харилцааг хүлээгээгүй гэдгээ онцлоод “Харин зөвхөн илүү тодорхой, итгэл үнэмшилтэй байхыг л Монголоос шаардсан” гэсэн байна.
Хамгийн ноцтой нь тэрээр “Хэрвээ татварын маргаантай асуудал шийдэгдэхгүй бол Рио Тинто олон улсын Арбитрын шүүхэд хандана хэмээн мэдэгджээ. Гэхдээ энэ нь Оюутолгойн төслийн нэгдүгээр шатны олборлолтод нөлөөлөхгүй хэмээн үзэж байгаа” гэв.
Рио Тинто нь санхүүгийн хэд хэдэн асуудлаар засгийн газартай тохиролцоонд хүрч чадахгүй байгаа учраас Оюутолгойн хоёр дахь шат хойшлогдсоор байгаа юм. 127 саяыг 30 сая ам.доллар болгон танасан татварын асуудал, газрын гүний олборлолтод шаардлагатай барилгажилтыг эхлүүлэх зэрэг нь одоо хүртэл шийдэгдээгүй байгаа юм.
3. Хэлэлцээрт хүрчихвэл гүний олборлолтын санхүүжилтыг олох гарц бий
Сэм Уолш төслийн хоёр дахь шатны санхүүжилтыг зэсийн үнэ хэлбэлзэж буй өнөө үед шийдэх ёстой хэмээжээ. Мөн “Саналаа оруулсан маш олон тооны зээлдүүлэгчид байсан. Хэрвээ бид хоёр дахь шатны хэлэлцээрийн хийчихвэл бид санхүүжилтыг хийх тал дээр зээлдүүлэгчидтэй эргэн холбогдож болох юм” гэжээ. Тэрээр хоёр дахь шатны олборлолт эхлэх ёстой хугацааг дэлгэрэнгүй хэлээгүй ч эхлээд засгийн газартай хэлэлцээрээ дуусгаж, ажиллах хүчнээ солих хэрэгтэй гэсэн байна.
Дэлхийд уул уурхайн салбарт тэргүүлэгч Рио Тинтогийн захирал дээрх мэдэгдлүүдийг хийжээ. Засгийн газарт тавьсан сүүлийн санал гэдэг нь хоёр дахь шатыг эхлүүлээч гэж гуйхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Үүнийгээ татварын асуудлаар Арбитрын шүүхэд хандана гэсэн мэдэгдлээрээ баталж байна. Үүнийг саяхан "Хан ресурс" компанид манай тал Арбитрын шүүхээр ялагдсантай холбож үзэж болох ч Оюутолгойн хэлэлцээр бүр удвал Арбитрын шүүхэд очих шийдэлд хүрч болно гэдгийн сануулга хэмээн дүгнэж болох юм. Мөн гүний олборлолтын санхүүжилтыг зээлдүүлэгчдээс олж болно гэдэг нь Оюутолгойн төсөлд гуравдагч талуудыг оруулж ирэх саналтай байгааг нь харуулж байна.
Д.Үжин
www.24tsag.mn
Зочин · 2015/03/30
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=18792 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй
Зочин · 2015/03/30
Хэсг онгироог баадуудаж байгаад байдгыг нь ухаж аваадд, дээрээс нь өрөнд унагаад,өмд байтугай халхавч үгүй хаях нь энэ мэдэгдэлээс тодорхой болжээ. Эрх багигчид юу бодож байгаа бол.
Зочин · 2015/03/30
ОЮу толгойн гэрээг ****** хийсэн. Ерөнхий сайд асан Содном гуайг, түүний туслах байсан Уранхай гуайтай гэрээнд оруулсан бол их сайн гэрээг хийх байсан. Юу ч мэдэхгүй, 20 000 үзүүлэлт ярьсан онгироо залуучуудаас хашир суусан буурьтай хөгшчүүл ард түмэндээ таалагдах гэрээг хийж чадах байлаа.. Харамсах юм дааа
Зочин · 2015/03/30
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй
ЗочинБатбаяр · 2015/03/30
Манай эрх баригчид хахууль авсны гай л ингэж ирж байгаа юм даа. Түүнээс анхнаасаа л гэрээг маш утга төгөлдөр хууль ном дүрмийн дагуу хийсэн бол гадны хүмүүст юу гэж улсаа , бая********** дээрэмдүүлж суух вэ дээ.... яасан ханаж цаддаггүй луйварчид байдаг юм бэ дээ... Хөөж гаргаад өргүй, дарамтгүй суух хэрэгтэй дээ. Үнэхээр давраасан байна даа энэ алуурчдыг
Зочин · 2015/03/30
Гадныхан арбитрын шүүхээр айлгадаг болох нь ээ. Баялаг нь Монголчуудынх юм чинь энэ даварсан канадуудыг хөөгөөд явуулчихаа. Ер нь ц******даа олон улсын хэмжээнд хэрэгжиж байгаа гэрээ хэлэлцээрээ юм үзэж нүд тайлсан, алс хэтээ харж чаддаг туршлагатай улс төрч, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсээ оролцуулсан багаар хийлгэж байхгүй бол англи хэл хальт гадарладаг, ойворгон залуучууд ийм л хор уршигтай гэрээ хийж эцэст нь улс орноороо гадны энэ мэтийн доншууч нарт дээрэлхүүлэ болж байгаа юм.