“Brix”-ийн 11 хамгаалагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
2015/03/29
Өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө “Brix” цэнгээний газрын 11 хамгаалагч дөрвөн залууг зодож, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэрэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 181.2.5 буюу бүлэглэн танхайрсан гэх үндэслэлээр 11 хамгаалагчийг байцааж байгаа ажээ.
Хамгаалагчид 3-4 цагийн турш архидан согтуурахдаа дөрвөн залууг өрсөлдөгч байгууллагын “тагнуул” хэмээн зодож байсан бөгөөд залуусын биеийг эрээн алаг болгосон байна.
Энэ бол зөвхөн нэг хохирогчийн бэртсэн байдал. Бусад гурван хохирогчийн хувьд үүнээс ч хүнд гэмтсэн байсан юм.
Энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа 11 хамгаалагчийн хоёр нь “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүн гэдгийг эх сурвалжууд хэлж байлаа. Бид энэ талаар “Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдангаас тодруулахад: “Биднийг өлсгөлөн зарлаж байхад хамгаалж байсан залуус. Яг манай гишүүд биш. Бидний үйл хэргийг харлуулахаар энэ мэтчилэнгээр худал мэдээлэл их гарч байгаа. Энэ бүхнийг ялгаж салгаж байгаасай гэж хүсэж байна” гэдгийг онцолсон юм.
Харин хэрэг гарсан газар буюу “Brix” цэнгээний газрын менежертэй холбогдож мэдээллийг тэнцвэртэй хүргэх гэсэн боловч утсаа авсангүй. Харин хэсэг хугацааны дараа эргэн холбогдож “Маргааш уулзаж байгаад ярилцъя. Оройн цагаар ажил дээр хүрээд ирээрэй” гэв. Тус цэнгээний газрын хувьд хамгаалалтын албатай гэрээ хийдэггүй, үндсэн ажилчид байдаг ажээ. “Brix” цэнгээний газрын хувьд булан тохой бүртээ хяналтын камер суурилуулсан байдаг бөгөөд хэрэг гардаг өдөр бичлэг хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл хэрэг гардаг өдөр 11 хамгаалагч гарч байсан бөгөөд дөрвөн залуугийн гар утсыг хураан авч энийг яаж таньдаг юм, ямар холбоотой юм гэх мэтээр зодож байсан ажээ. Улмаар icloud хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийг нь бичиж авсан бөгөөд гар утсыг нь хураан авч, гурав хоногийн дараа цагдаагаар дамжуулан буцаан өгсөн байна.
11 хамгаалагчийн хувьд хохирогчдийг зодож байхдаа “Та нар шоронд баньдидах гэж байдгийг мэдэх үү” гэх зэргээр дарамталж, зодож байгаа бичлэг хийж байжээ. Үүгээр ч зогсохгүй хэрэг гарсны маргааш цагдаагийн газарт очиж “хурган дарга”-тай уулзаж байсныг ярих хүн байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/03/31
zasaad avah heregtei mongol l humuus biz dee.
Зочин · 2015/03/31
shorond orj baijhun hairaldag boloh geed bgaan bol shorond ni hiiiiii
Зочин · 2015/03/30
та нар босоо монгол гээд байгаа бүлгэмийн гишүүдийг мэдэх хэрэгтэй дандаа гэмт хэрэгтэнгүүд шүү дээ.
Зочин · 2015/03/30
Энэ бүлгэмүүд гишүүд элсүүлэхдээ бодолтой элсүүлэхгүй бол учраа мэдэхгүй ****** эр дайнд хөөрнө гэдэг шиг нөхдүүд ихээр элсэж байгаа. Тэд нар нь бүлгэмийнхээ нэрийг гутаагаад байгааг анхаарах хэрэгтэй байх
Зочин · 2015/03/30
naad *****nuudaa bugdiig n shorond bolyo getel n hataagaad ogoochee!!!!!!..aygui bol nogoo huzuugui udirda****inh n zarligaar tensen avaad garna da..monogol zugeer l *****oor duurchee.er n hodoonii malnuudiig bugdiig n gargaachee! hotiig mine *** bolgoj guitslee..hervee hotod bgaa bol hotiin huuli l uilchlene gedgiig oilguulaache muu malnuudad!!. gu***shig!!,uher malnuud!!
Зочин · 2015/03/30
hunii olnooroo ingej busdiig zodoj bolohgui l bh hugiin amitad we Bosoo *** Mongoliinhnii neriig unagah ***hlaa shde
Bat · 2015/03/30
Er bol zuv uuj idej surah yostoi bgaan shdee zuv zugeer baihad chin engetel zodchoogui l bhdaa
Зочин · 2015/03/30
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй