МУГЖ И.Одончимэгийг өөрөөсөө үе мултарсан залууг ханиараа сонголоо хэмээн амтай болгон л нэг хэсэг ярьсан. Анхны ханиасаа салаад охиноо олон жил ганцаараа өсгөсөн. Тэрбээр урлагийн хүн заавал нэг зүйлийг зольдог "Би залуу насаа урлагтаа зольсон" хэмээн нэгэн ярилцлагадаа дурсчээ. Ямар ч эрэгтэй хүн өөрөөсөө хойно гэртээ орж ирдэг эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний мэргэжлийг ойлгох хүн их ховор доо. Тэгээд олон ч жил ганцаараа охиноо өсгөлөө. Дахиж хүүхэдтэй болохгүй нь гэж бодож явсан ч мөрөөдөл минь биелэсэн. Надтай уулзах саналыг олон залуус тавьж байсан ч ганц Т.Бархүү л надтай суух тухай шууд ярьж хэлсэн. Би аливаа зүйлд нялцагнасан яах гээд байгаа нь ойлгохддоггүй залууст дургүй хэмээдэг. 

Тэгвэл өнөөг хүртэл эвтэй сайхан амьдарч яваа хосуудын гүнжхэн Б.Сүндари том болжээ. Хосуудын том охин З.Номууны охин Б.Гүнж нь нас сацуу. Гавьяат маань охин, зээ охин хоёрынхоо  хамтдаа авахуулсан зургийг цахим хуудаснаа нийтлэв. Гэрэл зургийг харсан хэн бүхэнд хосуудын багын төрх шиг харагдаж байгаа биз. Тэд ирээдүйн "гавьяат жүжигчид" ч байж мэднэ. 

Д.Ана